#1 Д.ОДБАЯР МУУХАЙ, СОЛОНГОСЧУУД ХОРЧИН, МОНГОЛЧУУД БҮР АДГИЙН ГЭДГЭЭ ХАРУУЛЖ БАЙНА ДАА
Эртний нэгэн гүн ухаантан “Хүнийг насан эцэслэхээс өмнө азтай эсэхийг нь шүүн тунгаах боломжгүй” гэсэн байдаг. Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын явдлыг харахад тэр үг бодогдох. Хэчнээн өндөр төрийн албан тушаал хашиж, нэр хүнд, хүндэтгэлийн дундуур амьдарсан ч нэг л өдөр орвонгоороо эргэж болохын жишээ, энэ. Гэхдээ хүн ёсны өнцгөөс харсан ч, хууль зүйн талаас нь үзээд ч ойлгохгүй асуудалд Цэцийн дарга Д.Одбаяр орчихоод байгаа юм. Ингээд бичихээр элдвийн хараал, ерөөлөөр булах байх. Эмэгтэй хүний элдэв газар хамаагүй хүрэхийг зөвтгөх нь тэнэглэл. Үүнд тохирсон шийтгэлийг даруй бөгөөд тус бүрт нь оноож байх нь чухал. Харин энэ улсын иргэн харийн газар шударга бус хавчлагад орж байвал өөр асуудал. Ийм тохиолдолд гадны хэвлэлийг дагаж хуйлраад бид эндээ гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй нутаг нэгтэндээ “чоно” болж суугаа бол хэт омойтсон явдал л даа.
Товчхондоо, нэг монгол эр хоёр улсад зэрэг жигшигдэж, амьдаараа дуусч байгаа юм. Зарим хүн аатай үзэн ядаж харагдана. Уг нь мань эр хүн алж, хүрээ талсангүй. Хүчгүй орны хувийн сахилга бат, моралиар сулхан согтуу амьтан л харагдаад байна. Тийм ч болохоор авах ёстой шийтгэлийнхээ дээр зүй бус алагчлалд өртөж байгаад нь “игзаар” хөдлөөд байгаа юм.
#2 ЗЭРЭГЛЭЭ ТАТАРЧ, ЗЭЭР ХУЛЖСАН ӨМНИЙН ГОВЬ
“Газрын уур дээш хөөрч хөх униар дэгдсэнээс алсын зүйл усны дүр адил харагдах үзэгдлийг зэрэглээ гэнэ” хэмээн Монгол хэлний их тайлбар тольд бичжээ. Говь нутгийн уран тансаг үзэгдлийн нэг нь яах аргагүй зэрэглээ гэдгийг хүн бүр мэднэ. “Зэрэглээгүй говь” гэвэл хэн хүний сэтгэлд төсөөлөгдөшгүй биз. “Манай говь зэрэглээгүй болсон. Уурхайнууд гүний усыг нь соруулснаас болж газрынхаа хөрсийг тэтгэж чадахүй, хөрс нь чийггүй болохоор зэрэглээ татахаа больчихдог юм”. Энэ бол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчны “Байгаль эх: Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг дээр хэлсэн үг.
Хариуцлагагүй, хаа таарсан газраа сэглэж, уул усыг онгичиж хаядаг уурхайнууд хамгийн түрүүнд ус, бэлчээр хоёрын эрлэг болж гүйцжээ.
Хүн, мал, араатан, жигүүртний ундаа болсон тойром бүрдүүдийг тэжээж, сухай, тоорой, бүйлс, харгана, бударганыг амилуулан говийг үхмэл цөл бус үзэсгэлэнт байгаль цогцолсон диваажин болгон шимээ хайрласан газрын хөрсөн дорх чандмань эрдэнэ гүний ус хэдэн арван уурхайн хэрэгцээнд соруулан дэлхий дэвтээж, дээрээ цэнхэр зэрэглээ наадуулах тэнхээгүй болжээ. Эрт галвын үеэс газрын хэвлийд тунарч, эх байгалиа тэтгэж байсан, эргэж сэргэхдээ дор хаяж 40 сая жил хэрэгтэй хэмээгдэх гүний усыг Оюутолгойн уурхайд л гэхэд секунд тутамд дор хаяж 600 литрийг соруулдаг гэнэ.
#3 АМЖИЛТЫН МЭДЭЭ: О.ГҮНДЭГМАА 7 ДАХЬ ОЛИМПДОО ОРОЛЦОНО
Катар улсын Доха хотод энэ сарын 6-нд эхэлсэн буудлагын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн монголчуудын хувьд тун сайхан амжилттай өрнөж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд Оюунбатын Есүгэн “Токио 2020” олимпын эрх авсан бол энэ удаад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны төрөлд мөн олимпын эрхээ авлаа. “Токио 2020” олимп түүний хувьд долоо дахь олимп нь болно. О.Гүндэгмаа 1996-2016 онд тасралтгүй олимпод оролцож байгаа бөгөөд долоон олимпод оролцох Монголын цорын ганц тамирчин болж байгаа юм.
#4 СЭТГҮҮЛ ЗҮЙ: [#CROSSCHECK] СЭТГҮҮЛЧДИЙГ "ХЭРСҮҮ" БОЛГОХ ТӨСӨЛ
АНУ-д төвтэй “First Draft” олон нийтийн байгууллагаас хуурамч мэдээллийг таних, баримтыг нягтлах арга барилыг сэтгүүлчдэд таниулах зорилгоор “CrossCheck” сургалтаа эхлүүлээд байна. “CrossCheck”-н энэ удаагийн сургалтад “Вашингтон Пост”, “Нью-Йорк Таймс” сонины сэтгүүлчдээс гадна “CNN” мэдээллийн агентлагийн удирдлагууд оролцжээ. Уг сургалтаар дата мэдээлэлтэй хэрхэн ажиллах, хуурамч мэдээллийг хэрхэн ангилах, программ хангамжийн хэл, технологийн шийдлүүд зэргийг сэтгүүлчдэд зааж байгаа аж.
Сүүлийн үед дэлхий даяар улс төр, бизнесийн ашиг сонирхлын бүлэглэлүүд хуурамч мэдээллийг зохион байгуулалттайгаар нийгэмд тарааж байгаатай холбогдуулан мэдээллийн технологийн экспертүүд, олон нийттэй харилцах ажилтан, сэтгүүлчдийн төлөөлөл хамтран “First Draft” ашгийн төлөө бус олон нийтийн байгууллагыг байгуулжээ. АНУ-д ирэх 2020 онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хуурамч мэдээллийн түрлэг нэмэгдэж байгаа цаг мөчид АНУ-ын орон нутгийн болон төвийн хэд, хэдэн сэтгүүлчдийг сургалтад хамруулахаар зорьж буй аж.
#5 ВИДЕО: АМУР БАРЫН НАЙЗ ТИМУР ЯМАА ҮХЖЭЭ
Хэдэн жилийн өмнө дэлхий нийтийг алмайруулсан хоёр найзын нэг нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. 2015 онд ОХУ-ын Приморийн хязгаарын амьтны хүрээлэнгийн бар, ямаа хоёрын нөхөрлөл олны анхаарлыг ихэд татаж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )