Видео: Амур барын найз Тимур ямаа үхжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

Хэдэн жилийн өмнө дэлхий нийтийг алмайруулсан хоёр найзын нэг нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
 


2015 онд ОХУ-ын Приморийн хязгаарын амьтны хүрээлэнгийн бар, ямаа хоёрын нөхөрлөл олны анхаарлыг ихэд татаж байсан юм.
 


Уг нь Тимур нэртэй ямаа Амур барын өдрийн хоол нь байлаа. Гэвч Амур түүнийг идсэнгүй. Өөрөөр хэлбэл зоригтой, шазруун Тимур идүүлсэнгүй.
 


Тимурыг удирдагчаа гэж үзсэн бар хашаан дотор түүнийг даган явж байдаг байлаа. Хэд хэдэн удаа Тимур Амурыг хэвтрээс нь мөргөн хөөж байсан юм.
 


Гэхдээ тэд анд нөхөд байсан. Хүйтэн цасан шуургыг тэд бөөрөө нийлүүлэн хэвтэж, хамтдаа даван туулж байв.
 

Амьтны хүрээлэнгээс Тимурыг хүндэтгэлтэйгээр оршуулж, дурсгалын хөшөө босгох гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.24.61) 2019 оны 11 сарын 10

(

0  |  0
Top