“Alibaba” ганц бие хүмүүсийн ачаар 38 тэрбум ам.доллар олжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

Хятадын уламжлалт “Ганц бие хүмүүсийн өдөр” өчигдөр болсон билээ. Жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд болдог энэ өдөр “Alibaba Group Holdings Ltd” групп 24 цагийн дотор 268 тэрбум юань буюу 38.3 тэрбум ам.долларын худалдаа хийсэн байна.

Тус компанийн зохион байгуулсан хямдралын арга хэмжээнд Монголоос Аргентин хүртэл дэлхийн өнцөг булан бүрийн 500 сая хүн оролцсон тооцоо гарчээ.  
 

11 дүгээр сарын 11-ний өдөр 00:00 цагт Tmall-д онлайн худалдаа эхлээд ердөө 60 секунд болоход тэрбум ам.долларын наймаа хийсэн байлаа.

Өнгөрсөн жилийн “Ганц биечүүдийн өдөр”-өөр 213.5 тэрбум юанийн ($30,7 тэрбум) худалдаа хийж байснаасаа ашиг 27 хувиар өсжээ.

“Ганц бие хүмүүсийн өдөр”-ийг 1990-өөд оны үед Хятадын оюутан залуус Валентины баярын эсрэг баяр болгон тэмдэглэж эхэлсэн байна. 11 сарын 11 гэдэг тоо ч учиртай. 1-ийн тоо дөрөв дараалсан нь ёстой л жинхэнэ ганц биечүүдийг илэрхийлж чадаж байгаа юм. Хятадад ганц бие хүмүүсийг “Нүцгэн мөчир” гэж нэрлэдэг бөгөөд дөрвөн 1-ийн тоо нүцгэн мөчиртэй төстэй гэж ч ярьдаг. “Alibaba” групп энэ өдрийг тохиолдуулан, 2009 оны 11 дүгээр сарын 11-нээс хямдралын өдөр зохион байгуулдаг болсон. Өрсөлдөгч компани, том дэлгүүрүүд дуурайн хямдрал зарлаж эхэлсэн ч “Ганц бие хүмүүсийн өдөр” “Alibaba” компанитай л холбогддог билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top