ДОРНЫН ЗУРХАЙ: Бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн

2019 оны 11 сарын 13

Намрын адаг хөх нохой сарын найман цагаан мэнгэтэй хөх бар өдөр

  • Аргын тооллын: 2019.11.13, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 16
  • Наран ургах шингэх: 7.54-17.21
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ. Бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top