Литва улс нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээгээр дэлхийн улс орнуудыг тэргүүлжээ. Энэ улсад нэг хүн жилд дунджаар 12.3 литр согтууруулах ундаа уудаг байна.
Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагаас гаргасан мэдээлэлд, хамгийн их уудаг арван орны тоонд Австри /11.8 л/, Франц /11.7 л/, Чех /11.6 л/, Люксембург /11.3 л/ оржээ. Латви, Ирландад энэ хэмжээ 11.2 литр байдаг бол ОХУ-д долоод бичигдсэн байна. Тус улсад нэг хүн жилд дунджаар 11.1 литр согтууруулах ундаа уудаг гэнэ. Герман /10.8 л/, Португал /10.7 л/, Польш /10.6 л/ эхний аравт орсон байна.
Хамгийн бага уудаг улсаар Индонез тодорчээ. Тус улсад нэг хүн жилд дунджаар 0.3 литр согтууруулах ундаа уудаг бол Турк /1.4 л/, Израил /2.6 л/, Энэтхэг /3 л/, Коста Рика /3.8 л/ эхний тавд оржээ.
Эдгээр улсад нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээний хэмжээ 2007-2017 онуудад буурсан үзүүлэлттэй гарчээ.
Сэтгэгдэл ( 9 )
Ed sonirhogch tuvshnii ulsuud. Mongol mergeljiin zeregt orsoldogchgui orno. Yu gej tegj doosh orohov.
Монголд 40л гэсэн шүү\n
Mongoloosbusad ornuudiin dundgesen bainalee Mongol tasarhai hol baigaa umkkk
Oros 7 d baigaa ni unen. Ih uudag ulsuud bii. Angli bol maah ih uudag. Gehdee Oros manaih 2 bol gol ni uuhaaraa gahai boldogt l baigaa um.
bidniig martax uchirgyi dee sonin yum
Manaih hed jum be jum bichvel guitsed bicheech
манайх нэг хүнд 25 л гээ биздээ
Энд голдуу пиво уудаг орнууд дээгүүр орсон бна. Архийг оруулбал эдгээр орнууд хойгуур ороод Орос, Монгол 2 дээгүүр залрах нь ойлгомжтой
Худлаа тоо юу, оросууд 1-д ормоор юм, дараа нь монгол