Армен, Европын Холбооны хооронд 2017 онд байгуулсан түншлэлийн тухай хэлэлцээрийн дагуу Арменийн үйлдвэрлэгчид 2043 оноос эхлэн бүтээгдэхүүнээ “коньяк” гэж нэрлэхгүй болсон тул зах зээлээ алдахгүйн тулд шинэ нэршил бодож олох шаардлагатай тулжээ.
Тус улсын шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Мгер Григоряны хэлснээр, Европын Холбооны газар зүйн нэршлийг хамгаалах зорилгоор Армен 2043 оноос эхлэн коньяк экспортлохдоо “коньяк буюу Cognac” гэсэн үгийг хэрэглэхгүй байх үүрэг хүлээжээ. Тиймээс 2043 он хүртэл Армены үйлдвэрлэгчид маркетингийн шинэ стратеги боловсруулах ёстой болжээ.
Европын Холбооны дүрэм ёсоор газар зүйн нэршлийг зөвхөн тухайн газарт үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнд өгөх заалттай. Хэлэлцээр ёсоор ЕХ Арменд гурван сая еврогийн санхүүгийн тусламж олгох гэнэ. Армен 2032 оноос эхлэн энэ нэршлийг дотоодын зах зээл дээр ашиглахаа зогсооно.
Үүнтэй холбогдуулан Армены үйлдвэрлэгчид алдартай бүтээгдэхүүндээ шинэ нэр зохиохоор идэвхтэй ярилцаж байна.
Армены коньякны үйлдвэрлэл 1887 оноос эхтэй бөгөөд “Арарат” брэндээрээ алдартай. Сүүлийн гурван жилд тус улсын коньякны экспорт 0.5 тэрбум ам.долларт хүрчээ. Экспортын 79 хувийг ОХУ руу гаргадаг байна.
Сэтгэгдэл ( 1 )
Монголд арарат ороод ирсэн байгаа