Газар хөдлөлт Турк, Арменийг ойртуулав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 16

Армен Турктэй харилцаагаа сэргээж, дипломат харилцаа тогтоон, хоёр улсын хилийг бүрэн нээх сонирхолтой байна гэж Гадаад хэргийн сайд Арарат Мирзоян Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглутай Анкара хотноо хийсэн уулзалтын үеэр мэдэгджээ.

Мирзоян Туркийн ард түмэн, Засгийн газарт эмгэнэл илэрхийлээд ийм байгалийн гамшиг, цар хүрээ нь улс хоорондын хилээс хальж, бүх нийтийн эмгэнэл болж байна хэмээн онцолжээ. Сүүлийн 30 жил хаагдсан хоёр улсын хил Армены хүмүүнлэгийн тусламжийн цувааны өмнө нээгдсэнийг бэлгэшээн хүлээн авч байна гэж Мирзоян мэдэгджээ. Тэрбээр “Туркт энэ хүнд үед хийж буй айлчлалаар Армен улс бүс нутагтаа энх тайвныг тогтоох эрмэлзэлтэй байна” хэмээн онцлов.

Талууд хоёр улсын хилийг бүрэн нээхээс өмнө хоёр улсын хил дээр байрладаг Анийн гүүрийг хамтран сэргээн засварлах тухай хоёр талын хэлэлцээрийг хэрэгжүүлэх, бусад дэд бүтцийг сэргээн засварлах сонирхолтой буйгаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top