Ереван хотноо Армены Ерөнхий сайд Никол Пашиняныг огцруулахыг шаардсан жагсаалын үеэр 100 гаруй хүний баривчилжээ.
Армены Дотоод хэргийн яамны мэдээллээр, нийт 113 жагсагчийг хууль хүчнийхэн саатуулаад байна. Тавдугаар сарын 9-өөс эхлэн тус улсын нийслэл хот дахь Засгийн газрын ордны өмнө эсэргүүцлийн цуглаан өрнөж байна. Жагсагчид Пашиняныг огцрох, Азербайжаны талтай хоёр улсын хилийн заагийг шинэчлэн тогтоох ажлыг зогсоох, Азербайжаны талд хэд хэдэн хил орчмыг бүсийг шилжүүлэхийг эсэргүүцэж байгаа юм. Эсэргүүцлийн хөдөлгөөнийг Арменийн апостол сүмийн ширээт лам Баграт Галстанян удирдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )