Армены Ерөнхий сайд Никол Пашиняны гэргий Анна Акопян Уулын Карабах руу тулалдахаар явна гэж мэдэгджээ.
Тэрбээр бусад 12 эмэгтэйн хамтаар анги байгуулж, өнөөдрөөс /2020.10.27/ эхлэн бэлтгэл хийхээр болжээ. “Хэдэн хоногийн дараа эх орныхоо хилийг хамгаалахаар явна. Бид дайсандаа эх орон, нэр төрөө найр тавин өгөх ёсгүй” гэж Анна Акопят өөрийн Facebook хуудсанд бичжээ.
Тэрбээр Армены Батлан хамгаалах яамны дэмжлэгтэй эмэгтэйчүүдийн дунд цэрэг татлага зохион байгуулж, 18-27 насны эмэгтэйчүүдийг элсүүлжээ.
Үүнээс өмнө Пашинян хүү Ашот Уулын Карабахын дайны бүс рүү явсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )