Оросын энхийг сахиулагчид Уулын Карабахд амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 21

Уулын Карабахын Жанятаг суурины орчим явж байсан Оросын энхийн сахиулагчдын машин халдлагад өртсөний улмаас бүгд амиа алдсан тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Хэргийн газар Орос, Азербайжаны мөрдөгчид ажиллаж байна.

Уулын Карабахд нөхцөл байдал хурцатсанаас хойших хугацаанд Оросын энхийг сахиулагчид тус бүс нутгаас 3154 насанд хүрсэн хүн, 1428 хүүхдийг нүүлгэн шилжүүлээд байна.

-Уулын Карабах дахь Армены цэргүүд зэвсгээ хураалгаж эхэлсэн тухай Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ мэдэгджээ. Тэрбээр Азербайжан Уулын Карабахд явуулсан ажиллагааны зорилгод нэг хоногийн дотор хүрсэн гээд тусгаар байдлаа сэргээж чадлаа гэж онцолжээ.

Энэ сарын 19-нд Уулын Карабахд нөхцөл байдал дахин хурцдав. Баку орон нутгийн шинжтэй терроризмын эсрэг арга хэмжээ авч буйгаа зарлаж, тус бүс нутгаас Армены цэргүүдийг гаргахыг шаардав. Ереван Уулын Карабахд Армены цэргүүд байхгүй хэмээн мэдэгдэж, болж буй үйл явдлыг “өргөн хэмжээний түрэмгийлэл” хэмээн нэрлэсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top