Арменаас хоногт 1.3 мянган дүрвэгч Карабахд иржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Арменаас Карабах руу хоногт 1.3 мянган дүрвэгч ирсэн байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр тус улсын энхийг сахиулагчид дүрвэгч нарын автобусыг Уулын Карабах руу ороход тусалжээ.

Нийт 32 автобус дүрвэгч ирсэн гэнэ. Үүний өмнө энэ сарын 14-нд Карабахын 11 мянга гаруй оршин суугч эргэн ирсэн талаар Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн билээ.

Европын зүүн өмнөд хэсэгт орших өмнөд Кавказын бүс нутаг болох Уулын Карабах орчмоор Армен, Азербайжаны хоорондох сөргөлдөөн удаан хугацааны туршид үе үе сэдэрсээр байгаа юм. Энэ оны есдүгээр сарын 27-нд нэг талаас Уулын Карабах улс болон Армен, нөгөө талаас Азербайжан зэвсэгт мөргөлдөөн эхлүүлсэн билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top