Уулын Карабахд долоон энгийн иргэн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 20

 

Уулын Карабахд нөхцөл байдал хурцадсаны улмаас долоон энгийн иргэн амиа алдаж, 35 хүн шархадсан тухай “Armenpress” агентлаг мэдээлжээ.

Энэ сарын 19-нд Уулын Карабахд нөхцөл байдал дахин хурцдав. Баку орон нутгийн шинжтэй терроризмын эсрэг арга хэмжээ авч буйгаа зарлаж, тус бүс нутгаас Армены цэргүүдийг гаргахыг шаардав. Ереван Уулын Карабахд Армены цэргүүд байхгүй хэмээн мэдэгдэж, болж буй үйл явдлыг “өргөн хэмжээний түрэмгийлэл” хэмээн нэрлэжээ. Ереван хотын оршин суугчид Армены Засгийн газрын ордны өмнө эсэргүүцлийн жагсаал хийж, болж буй үйл явдалд тус улсын эрх баригчид, тэр дундаа Ерөнхий сайд Никол Пашинян буруутай гэж үзэж байна. Оросын энхийг сахиулагчид Уулын Карабахаас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, талуудад хандан даруй галаа зогсоохыг уриалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top