Азербайжаны Ерөнхий прокурорын газар яагаад Азербайжаны цэргүүд Оросын энхийг сахиулагчдын сууж явсан автомашин руу гал нээсэн талаар тайлбарлажээ. Есдүгээр сарын 20-ны өдөр Оросын энхийг сахиулагчдын явж байсан автомашин руу гал нээсний улмаас Оросын таван энхийг сахиулагч амиа алдсан билээ. Мэдэгдэлд орон нутгийн газар зүуйн онцлогоос болон мөн манан будантай байсан тул Азербайжаны цэргүүд Оросын энхийг сахиулагчдын автомашиныг Армены хууль бус зэвсэгт бүлэглэлийнх гэж андууран гал нээсэн гэж тайлбарлажээ.
Есдүгээр сарын 21-нд Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьжээ.
Кремлийн мэдээлснээр, Ильхам Алиев Оросын энхийг сахиулагчид Карабахд эмгэнэлтэйгээр амиа алдсантай холбогдуулан уучлал эрж, гүн эмгэнэлээ илэрхийлжээ. Тэрбээр хэргийг сайтар шалгаж, буруутай этгээдүүдэд зохих шийтгэл ногдуулна хэмээн мэдэгдсэн байна. Ильхам Алиев амиа алдсан цэргүүдийн ар гэрт тусламж үзүүлэхэд бэлэн гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )