АНУ Орост хандан Армен, Азербайжаны хямралыг зохицуулахад өөрийн нөлөөгөө үзүүлэхийг уриалж байна гэж Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Нед Прайс мэдэгджээ.
Тэрбээр тус хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах нь Оросын ашиг сонирхолд нийцэхгүй гэдэг нь эргэлзээгүй. Орос улс Армен, Азербайжан ихээхэн нөлөөтэй гэдэг нь эргэлзээгүй. АНУ Орост хандан тус хоёр улсын хил дээр үүсээд буй хурцадмал байдлын намжаахад энэхүү нөлөөгөө ашиглахыг уриалж байна гэжээ.
ОХУ-ын зүгээс Армен, Азербайжаны хил дээр нөхцөл байдал хурцадсанд туйлын сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, талуудад хандан хүлээцтэй байж, гал зогсоох дэглэмээ хатуу баримтлахыг уриалжээ.
Армены хүсэлтийн дагуу Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага ээлжит бус чуулган зарлаж, Арменд ХАБГБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тэргүүлсэн баг илгээх шийдвэр гаргажээ. Тус баг Армен, Азербайжаны хи дээрх нөхцөл байдлыг үнэлэх гэнэ.
Үүнтэй зэрэгцэн Армен улс Европын хүний эрхийн шүүхэд хандан, Азербайжаны тал дээр арга хэмжээ авахыг шаарджээ. Армены олон улсын эрх зүйн асуудал хариуцсан төлөөлөгч Егише Кирокосян Армен нь Азербайжаны халдлагад өртөж буй энгийн иргэд болон олзны цэргүүдийн эрхийг хамгаалахыг шаардаж байна гэж мэдэгджээ.
Есдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Армен, Азербайжаны хил дээр зэвсэгт мөргөлдөөн гарсан билээ. Ереван Азербайжаныг их буу, дроны тусламжтай халдлага үйлдсэн гэж буруутгаж байгаа бол Баку Арменыг гал нээсэн гэж буруутгаж байгаа билээ. Азербайжаны Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, зэвсэгт мөргөлдөөний улмаас 50 цэрэг амиа алджээ. Армены Ерөнхий сайд Никол Пашинян зэвсэгт мөргөлдөөнд 49 хүн амиа алдсан тухай мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )