ОХУ Карабах дахь хөлсний цэргүүдийн асуудлыг Турктэй хэлэлцэж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 19

ОХУ Уулын Карабах дахь мөргөлдөөнд Сири, Ливийн хөлсний цэргүүд оролцож буй асуудлыг Туркийн талтай хэлэлцэж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Михаил Богданов мэдэгджээ. ОХУ Карабахын мөргөлдөөнд хөлсний цэргүүдийг оролцуулахыг эрс эсэргүүцсэн байр суурийг баримталж байна гэж Богданов онцолсон байна.

Өнгөрсөн баасан гарагт Сири улсаас нэг мянган гаруй хөлсний цэрэг Уулын Карабах руу илгээсэн РИА Новости агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ. Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Карабахад хөлсний цэрэг бий гэсэн мэдээллийг үгүйсгэж байгаа юм.

Энэ сарын 9-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар сөргөлдөгч талууд болох Азербайжан, Армены гадаад хэргийн сайд нар ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын хамтаар Москва хотноо хэлэлцээ хийсэн. Арав гаруй цаг үргэлжилсэн хэлэлцээний дүнд талууд хүмүүнлэгийн зорилгоор гал зогсоох тохиролцоонд хүрсэн билээ. Энэ сарын 10-ны өдрийн орон нутгийн цагаар 12.00 цагт хүчин төгөлдөр болсон гал зогсоох дэглэм үйлчилж эхэлснээс нэг цагийн дараа талууд дэглэмийг зөрчсөн хэмээн бие биенийгээ буруутгав. Өчигдөр /2020.10.18/ орой гал нээх хоёр дахь оролдлого хийсэн ч хэдхэн цагийн дараа мөн бүтэлгүйтсэн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top