Армены сөрөг хүчин тус улсын ерөнхий сайд Никола Пашиняныг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлж байна.
Сөрөг хүчин мягмар гарагт өргөн хэмжээний эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, Ереван хотын гудамж, улсын гол гол замуудыг хаахаар мэдэгджээ. Даваа гарагт эсэргүүцлийн цуглааны үеэр хууль хүчнийхэн 244 хүнийг баривчилсан байна.
Армены цагдаагийн тусгай хүчин их хэмжээний хүч төвлөрүүлэн, хөдөлгөөн нээхийг шаардаж, жагсагчдыг баривчилж эхэлжээ.
Дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн тус улсын сөрөг хүчин Армен даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байна. Тэд эрх баригчдын явуулж буй бодлого Армен болон хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын хувьд буулт хийж, төрт улсаа алдах аюултай гэж үзэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )