НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш бүс нутгийн болон олон улсын тоглогчдод хандан Армен, Азербайжаны мөргөлдөөний бүсэд даруй гал зогсоох тал дээр тусламж үзүүлж, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Минскийн бүлгийн ивээл дор яриа хэлэлцээг эхлүүлэхийг уриалжээ. Олон нийтийн хамтын нийгэмлэгийн зүгээс удаа дараа зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохыг шаардсан уриалгыг үл хайрхан Уулын Карабахад хурцадмал байдал үргэлжилсээр байгааг Гутерриш буруушааж, цэргийн ажиллагаа хүрээгээ тэлж, хот, суурин газар галд өртөж байгаад эмзэглэж буйгаа илэрхийлжээ.
Уулын Карабахад ширүүн тулаан үргэлжилсээр байна. Амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэж, яриа хэлэлцээ хийх уриалга үр дүнд хүрэхгүй байна. Зэвсэгт мөргөлдөөний галд өртсөн хот, суурингуудын гэрэл зургийг Риа Новости агентлаг үзүүлжээ.
Уулын Карабахын нийслэлд цуврал дэлбэрэлт болов.
Дэлбэрэлтүүд хотын төвд улам ойртсоор. Степанакерт хотод аюулын дохиолол ажиллаж байна.
Үүнээс хоёр цагийн өмнө хотод их бууны 20 орчим цохилт өгчээ.
Олон тооны орон сууц сүйдэв.
Гудамжнууд эзгүйрч, дэлгүүрүүд үүдээ барив.
Азербайжан Бейляган, Барда, Тертер болон Гянжа хот галд өртөв.
Азербайжаны тал Арменыг буруутгав.
Гянжа хот
Армены Батлан хамгаалах яам Азербайжаны мэдэгдлийг үгүйсгэв.
Карабахын арми Азербайжаныг шинэ давшилтад бэлтгэж байна гэж үзэж байна.
Уулын Карабах дахь нөхцөл байдал есдүгээр сарын 27-нд хурцдав.
Зэвсэгт мөргөлдөөний үеэр хоёр талаас хоёр мянга гаруй хүн амь үрэгдэж, шархаджээ.
Азербайжаны Ерөнхий прокурорын газрын мэдээллээр, 24 энгийн иргэн амиа алджээ.
Сэтгэгдэл ( 0 )