Армен улс Уулын Карабахаас цэргээ гаргах хуваариа танилцуулбал Азербайжан гал зогсооход бэлэн байна гэж Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.
Тэрбээр Армены эрх баригчид болон Уулын Карабахын статус-квог хадгалан үлдээх сонирхол бүхий Европын хэд хэд улсыг тус бүс нутагт хурцадмал байдлыг дэвэргэж байна гэж буруутгажээ. Тэрбээр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Минскийн бүлэгт хандан Ереванд нөлөө үзүүлж, Армены эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авах хүсэлт тавьсан ч түүнийг сонсоогүй гэж Алиев тодруулжээ.
Тэрбээр Ереванд хандан Азербайжаны ард түмнээс уучлал гуйж, Карабах нь Армен биш гэдгийг олон нийтийн өмнө мэдэгдэхийг уриалж, зөвхөн үүний дараа Азербайжан хэлэлцээний ширээний ард суух болно гэж онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )