Армены агаарын хилд дайны бус бүсэд Оросын цэргийн Ми-24 нисдэг тэргийг Азербайжаны тал буудаж унагасан хэрэг гарлаа. Үүний улмаас нисдэг тэрэгний багийн хоёр гишүүн амь үрэгдэж, нэг нисгэгчийн биеийн байдал хүндэвтэр байна. Ми-24 нисдэг тэрэг Азербайжантай залгаа хилийн ойролцоох Оросын 102-р цэргийн баазын автомашины цувааг дагалдах үед гал нээж, сөнөөсөн байна.
Азербайжаны тал Оросын нисдэг тэргийг санамсаргүй буудаж унагасан гэдгийг хүлээн зөвшөөрч амь үрэгдсэн болон хохирол амссан нисгэгчдийн ар гэрт нөхөн төлбөр олгоход бэлэн буйгаа илэрхийлжээ. Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, эмгэнэл илэрхийлэн буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно гэж амлажээ.
Москвагийн зүгээс буруутай этгээдүүдэд зохих шийтгэл оногдуулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. Нислэг шөнийн цагт, радарын бүсээс гадна үйлдэгдэж байснаас гадна энэ бүсэд Оросын нисдэг тэрэг өмнө нь үзэгдэж байгаагүй гэж Азербайжаны тал тайлбарлажээ.
Армены тал тус улсын нутаг дэвсгэрт амь үрэгдсэн Оросын нисгэгчдэд төрийн шагнал нөхөн олгох болно гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )