АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, АНУ-д 20-49 насны таван хүн тутмын нэг нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн нас бардаг байна.
Тус төвийн судлаачид 2015-2019 оны нас баралтын мэдээллийг судалжээ. Жилд бүртгэгдсэн 695 мянган нас баралтын 20.3 хувь нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой болохыг тогтоосон байна. Ингэхдээ нас барсан хүмүүсийн нас нь 20-49 хооронд байжээ. Судалгаанаас үзвэл, АНУ-д насанд хүрэгчдийн гуравны хоёр нь согтууруулах ундаа хэрэглэх тогтоосон хэмжээг сард дор хаяж нэг удаа хэтрүүлдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )