Хонконгийн жагсаал: Метро, тээврийн үйлчилгээ БҮРЭН ЗОГСЛОО

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

Үймээнийг дарахын тулд ТУСГАЙ АНГИ байгуулахаар боллоо

Өнөөдөр (2019.11.13) өглөөнөөс эхлэн метроны буудлууд хаагдаж, нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн зогслоо. 

Хонконгийн бизнесийн төв гудамжинд олон улсын компани, тансаг зэрэглэлийн дэлгүүр байрладаг. “Эрх чөлөөний төлөөний төлөө тэмц, Хонконгийн талд зогс” гэсэн уриа хашхирсан олон мянган жагсагчид зам хааж, цагдаа нар руу тоосго болон гарт тааралдсан бүхнийг нүүлгэж байна. 

Хонконгт сүүлийн таван сар үргэлжилж буй үймээн самууныг дарах зорилгоор 80 мэргэжилтэн бүхий тусгай элит ангийг дайчлахаар боллоо гэж South China Morning Post сонин мэдээллээ. 

Тусгай ангийг сайн дурын үндсэн дээр байгуулах бөгөөд бүрэлдэхүүнд нь хорих газруудад үймээн самуун, эмх замбараагүй байдлыг дарах зорилгоор тусгайлан бэлтгэгдсэн мэргэжилтнүүд орох гэнэ. Тусгай анги засгийн газрын ордон зэрэг хотын чухал объектуудыг хамгаалах үүрэг хүлээж байна. Ингэснээр цагдаа нар хотын дүүргүүдэд гарч буй үймээнийг дарахад гол хүчээ дайчлах юм.

Энэ долоо хоногт Хонконгийн захирагч урьд өмнө авч байгаагүй арга хэмжээг авч магадгүй аж. Тэрбээр нийгмийн хэв журмын тухай хуулийн дагуу цагдаагийн комиссарт тусгай алба хаагчдыг томилох эрх олгох гэнэ.

Өнгөрсөн шөнө сүүлийн таван сард гарч байгаагүй ширүүн тэмцэл жагсагчид болон цагдаа нарын хооронд болсон ба эл явдал Хонконг дахь Хятадын их сургуулийн хотхонд гарчээ. Мөн бизнесийн төв гудамжинд жагсагчид худалдааны төвүүдэд гал тавьж, тоосго нүүлгэсний хариуд хууль сахиулагчид нулимс асгаруулах хий, даралттай ус, резинэн сум ашиглав. Резинэн суманд оногдсон оюутнуудад сайн дураар тусламж үзүүлсэн 19 настай нэгэн оюутны хэлснээр анхны тусламж үзүүлсэн оюутны тоог алджээ.

Түүний хэлснээр, сум ихэвчлэн цээжний дээд талд туссан байсан гэнэ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top