ЗИНДАА 2019.11.13 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

#1 Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЦАГДАА, ТАГНУУЛААС КАЗИНО ТОГЛОДОГ ГИШҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ГАРГАСАН
 

Төрийн албаны зөвлөлөөс Тээврийн цагдаагийн албатай хамтран өчигдөр таван сургуульд хяналт тавихад дарга, сайд нар албаны дугаартай авто машиныг хувьдаа ашиглаж, хүүхдээ зөөж байгаа нь ил болсон. Энэ асуудалтай холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс тайлбар авлаа.


-Дарга, сайд нар албаны дугаартай авто машиныг хувьдаа ашиглаж байгаа нь баримтаар ил боллоо. Засгийн газрын зүгээс тэдгээр хүнд ямар нэгэн хариуцлага тооцох эрх зүйн орчин бий юу. Энэ асуудалд та тайлбарыг өгөх вэ?

-Яг хариуцлага тооцох ямар нэгэн журам байхгүй. Гэхдээ сануулах арга хэмжээг авна. Ер нь, Төрийн албаны зөвлөл болон цагдаагийн байгууллагаас хийсэн зөвхөн нэг удаагийн жижиг шалгалтаар энэ мэт зөрчил илэрлээ. Энэ нь манайд бараг соёл болчихсон байна. Гэтэл бусад улсын ёс зүйн протоколын баримт бичигт албаны балаар хувийн зүйл бичихийг хүртэл хориглосон байдаг. Энэ зүйл рүү алхам, алхмаар ойртох хэрэгтэй. Төрийн алба гэдэг нь сайн дурын үндэс дээр олон нийтийн төлөө ажилладаг үйлчилгээ гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөөр олон нийтэд үйлчилдэг. Тиймээс энд хувь, хувьсгал хоёр заагтай байх ёстой. Харамсалтай нь, манайд ийм протокол байхгүй явж ирсэн. Гэхдээ бид цаашид энэ мэт олон асуудлыг хөндөх болно.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#2 ӨВЛИЙН ДУГУЙНЫ ҮНЭ ӨМНӨХ ЖИЛҮҮДЭЭС БУУРЧЭЭ
 

Энэ жилийн өвөл жолооч нарт өвлийн бэлтгэлээ хангах цаг хугацаа өгсөн үү гэлтэй өмнөх жилүүдийнхээс орой цас орлоо. Ганцхан өдөр орсон цас шөнөдөө эрс хүйтэрснээр хөлдөж, нийслэлийн авто зам шил толь шиг болж ихэнх замуудад халтиргаа, гулгаа үүсэн түгжрэл ч ихсэв. Өвлийн улиралд жолооч нар зуны дугуйгаа солих, автомашинаа хучлагаар хучих шаардлагатай байдаг учраас бид “Өгөөмөр” техникийн захыг зорин өвлийн дугуй болон машины хучлагын үнэ ханшийг сурвалжиллаа.

“Өгөөмөр” техникийн зах хөл хөдөлгөөн багатай байв. Өнгөрсөн жил анхны цас ороход тус техникийн зах хөл хөдөлгөөнд дарагддаг байсан аж. Эрэлт их байсан учраас дугуйны үнэ эрс нэмэгдсэн байна. Харин энэ жилийн намар дулаахан байсан учраас жолооч нар явцын дунд бэлтгэлээ хангачихсан. Дугуйны үнэ ч буурсан гэж тус техникийн захын худалдагч Н.Батболд ярив. Шинэ дугуй өндөр үнэтэй байдаг учраас худалдаачдын барааны ихэнх хувийг хуучин дугуй эзэлдэг аж. Гэхдээ Японд үйлдвэрлэсэн хээ нь арилаагүй хуучин дугуйнууд Хятад шинэ дугуйнаас дутахааргүй чанартай гэдгийг наймаачид хэлж байв. Жолооч нар ч гэсэн шинэ хятад дугуйнаас илүү Японд ашиглаж байсан хуучин дугуйг худалдан авахыг зорьдог байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР МАРГААШ ИРНЭ


БНСУ-ын хууль, хяналтынхан Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт тавьсан хилийн хоригийг цуцалж, долоон сая вонноор торгох шийтгэл оноожээ. Энэ талаар өнөөдөр /2019.11.13/ тус улсын Инчеон хотын Прокурорын газрын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Ингэснээр онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр БНСУ-д саатуулагдаад байсан Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр эх орондоо ирэх боломжтой боллоо. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

 


#4 УУЧЛАЛ ЭРЭЭД ХЯТАДАД ҮЛДСЭН КОМПАНИУД
 

Дэлхийн том компаниуд зах зээлээ аврахын тулд Хятадаас уучлал эрж байна. Биднийг энд үзэн ядаж, шүлсээ үсчүүлж, хэзээ мөдгүй ороод ирэх вий гэж айж суух хооронд урд талын улаан луу улам хүчирхэгжээд дэлхийн толгой компаниудыг өмнөө сөгдүүлэн маадгар сууна. Тэд чухамдаа юунаас уучлал эрсэн нь энэ вэ? гэж уншигч та бодож байж болох юм. Хариулт нь тун энгийн. Хятадыг бүтэн гэж үзээгүй учраас тэр. БНХАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзээгүйнхээ төлөө уучлал эрсэн нь энэ. Хятадыг бүтэн гэж үзээгүй бол бизнесийг нь хаана, хятадын газар нутагт нэвтрүүлэхгүй, нэг ч сурталчилгаа хятад нутагт явуулахгүй. Хүссэн ч, эс хүссэн ч асар том зах зээл, түг түмэн хэрэглэгчээ гаднын компаниуд алдах учраас Мао даргын зурагт бадар барьж буй нь энэ.

Компаниуд уучлал эрээд, Хятадууд “Тэнгэрийн аянгат талбай”-даа гэдийгээд байгаагийн цаад шалтгаан нь “Нэг улс-Хоёр Систем” гэх бодлоготой холбогдоно. БНХАУ-ын засаг захиргаа бүр тодруулбал Дэн Сяопины үеэс энэ бодлого цухалзах болсон юм. Тухайн үед Их Британийн захиргаанд байсан Хонконгийн асуудлыг хөндөхдөө ч, Макао, Төвд зэрэг дээр олон улсын байр суурь маргаантай байсан учраас “Нэг Хятад” гэх бодлогын тодорхойлолтыг дипломат аргаар ашигласаар иржээ. Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдал, аугаа их социализмын ололт амжилтыг хадгалж үлдэх гэсэн санаа гэж барууны шинжээчид тодорхойлдог.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 WWF | МОНГОЛ ЦООХОР ИРВЭСИЙН БҮЛИЙГ ОНЦЛОВ
 


Дэлхийн байгаль хамгаалах сангийн албан ёсны цахим хуудас Монгол-Оросын хилээс хэдхэн км-ын цаана орших уул нуруунд нутагладаг дөрвөн гүентэй цоохор ирвэсийг онцолжээ. Эх ирвэс буюу “гинд” анд явж ирээд барьсан олзоо үр төлдөө өгч буй торгон агшин гэрэл зургийн хальсанд мөнхөрсөн нь энэ аж. Монголд төдийгүй дэлхийд ховордож буй цоохор ирвэсийн ийм зураг маш ховор байдаг юм.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын судалгааны багийнхан өнгөрсөн зун цоохор ирвэсийн идэж тэжээл, тархцыг судлах явцдаа дээрх зургийг дарж амжсан байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
RONALD SCOTT(197.210.84.236) 2019 оны 11 сарын 14

та найдвартай зээл хүсч байгаа бол\nбид таны төлөө энд байна, бид найдвартай итгэж, сайн нэр хүндтэй.\n бид 500 доллараас 35,000 доллар хүртэлх хүүтэй зээлийг ердөө 5% хүүтэй зээл олгодог.\n   Дараах үйлчилгээнүүд байна.\n     байшингийн зээл\n     автомашины зээл\n     бизнесийн зээл\n     гэрээний зээл\n     фермийн зээл\n     оюутны зээл гэх мэт.\nСонирхож буй хүмүүс бидэнтэй rapidoloan@gmail.com хаягаар имэйл хаягаар ирүүлнэ үү\n   эсвэл 1 352 388 5486 дугаараар бидэнтэй whatsapp-тай холбогдоорой\n     өнөөдөр зээлээ аваарай.

0  |  0
Top