Хонконг: Их сургуулийн хотхоныг зэвсгийн үйлдвэр болгон ашиглаж байжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

Хонконгийн Хятадын их сургуулийг хотхоныг “зэвсгийн үйлдвэр” болгон ашигладаг байсан байж болзошгүй гэж Хонконгийн цаглаагийн алба мэдээлжээ. Оюутнууд цагдаагийн алба хаагчдын эсрэг шатамхай бодис бүхий лонх, нум сум, жад хэрэглэж, хүчирхийллийн хамгийн аюултай хэлбэрт шилжсэн гэж онцолсон байна.

Өнгөрсөн лхагва гарагт жагсаалын үеэр 64 хүн гэмтэж бэртсэн бөгөөд хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Өнгөрсөн даваа гарагаас эхлэн Хонконгийн ихэнх гудамжинд үймээн самуун үргэлжилж байна. Лхагва гарагт хэв журам сахиулагчид гал тавьж, хаалт босгож буй жагсагчдыг тараах үүднээс хэд хэдэн удаа нулимс асгаруулах хий, даралтад ус цацжээ. Хонконгийн шинэ бүс нутаг болох Цуэн Ван хотод хар хувцас өмссөн нэгэн залуу өндрөөс унаж нас барсан байдалтай олджээ. Тэрээр жагсагчидтай холбоотой эсэх байсан талаарх мэдээлэл одоогоор гараагүй байна.

Тус онцгой бүсийн 7.5 сая хүн амын талаас дээш хувьд үйлчилдэг метроны гол гол шугам хаагдаж, хүмүүс ажилдаа явах боломжгүй болжээ.

Аюулгүй байдлын үүднээс эх газрын Хятадын оюутнууд Хонконгийг орхин гарч байна. Урьд өмнө гол төлөв орой үдэш, амралтын өдрүүдээр зохион байгуулалттай болж байсан жагсаал энэ долоо хоногт ажлын өдрүүдэд дараалсан үймэн самуун болж хувирч, жагсагчид нийтийн тээврийг үйлчилгээг бүрэн зогсоож, хотын хэмжээнд ажил хаялт зарлахад хүргэхээр зорьж байна. “Жагсагчид Хонконгийг бүрэн сүйрүүлэхийг хүсэж байна” гэж цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Жон Цэ сэтгүүлчдэд ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.3) 2019 оны 11 сарын 14

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 22 995 41 4913

0  |  0
Top