Facebook компани 3.2 тэрбум хуурамч эккаунт устгажээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

АНУ-ын “Facebook” корпорацийн ажилтнууд энэ оны дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хооронд нийт 3.2 гаруй тэрбум хуурамч эккаунтыг устгажээ.

Сүүлийн хоёр улиралд тус компани хуурамч эккаунт үүсгэхээс сэргийлэх, хуурамч эккаунтыг илрүүлэх үр дүнтэй арга хэмжээ авлаа гэж тус компани мэдээлжээ. Тус компанийн ажилтнууд илрүүлэх системийн тусламжтайгаар өдөрт олон сая хуурамч эккаунт үүсгэх оролдлогыг таслан зогсоодог байна.

Түүнчлэн, “Facebook” мөн хугацаанд 4.1 гаруй тэрбум сурталчилгааны мессеж, хүчирхийлэлтэй холбоотой 54.5 сая постыг олон нитийн сүлжээнээс устгажээ. Мөн алан хядах бүлэглэлийг сурталчилсан 11.1 сая мэдээлэл, үндэс угсаа, арьс өнгөөр ялгаварлах, үзэн ядах үзлийг өдөөх  санаа агуулсан 11.4 сая постыг мөн устгасан гэнэ.

“Facebook” компани анх удаа Instagram сүлжээнд хязгаарлагдсан мэдээллийн талаар илтгэлдээ дурджээ. Дээр дурдсан хугацаанд алан хядах бүлэглэлийг сурталчилсан 240 мянган мэдээлэл, амиа хорлох, өөрийгөө тамлан зовоох үйлдэлтэй холбоотой 1.7 сая орчим постыг устгажээ.

Сүүлийн жилүүдэд “Facebook” компани хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хамгаалах, бусдад хор хохирол учруулах мэдээллийг түгээн дэлгэрүүлэхийг эсрэг шийдэмгий арга хэмжээ авахгүй байна гэх шүүмжлэлд ихээр өртөх болсон билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matrilda(197.234.221.3) 2019 оны 11 сарын 14

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 22 995 41 4913

0  |  0
Top