Шинэ Зеланд улсын Засгийн газар 2019-2029 онд баримтлах уул уурхайн бодлогын баримт бичгээ албан ёсоор баталлаа. Уг баримт бичигт хүлэмжийн ялгаралтыг бууруулах зорилгоор нүүрсний хэрэглээг багасгах, нүүрсний уурхайн тоог цөөлөх асуудлыг хөндсөн байна. Улмаар кобальт болон литийн уурхайн тоог нэмэгдүүлэхээр болсон байна. Ногоон эдийн засаг, цэвэр технологийг дэмжих зорилгоор ийм шийдвэрт хүрчээ.
Бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хангахын тулд Засгийн газраас литийн болон кобалтын уул уурхай эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна.
Шинэ Зеландын Засгийн газар уул уурхайн салбарт шинээр лиценз олгохгүй гэж байгаа ч ашиглалтын өмнөх судалгаагаар лит болон кобальтын арвин нөөц илэрсэн юм. Үүнтэй уялдуулан цэвэр технологийг хөгжүүлэх зорилтоо баталжээ.
Сэтгэгдэл ( 0 )