Улаан тайга нь Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул сумдын дэвсгэр нутагт оршдог. Гадаргын өвөрмөц тогтоц, экосистемийн төлөөлөл, ховор амьтан, ургамлын тархалт, байршил, шинжлэх ухааны ач холбогдолтой, эртний мөстлөгийн том төвүүдийн нэг, цэвэр усны арвин нөөц бүхий нутаг юм. Улаан тайгын нуруу, түүний салбар уулсыг Хөвсгөл орчмын өндөр уулстай харьцуулахад бөмбөгөрдүү хавтгай, заримдаа мөстлөгийн үйл ажиллагаагаар элэгдэж тэгширсэн гадарга бүхий орой хяртай бөгөөд ийм тэгшрэлийн гадарга нь хэдэн арван километр үргэлжлэн тогтсон байдаг.
Улаан тайгын нурууны төвөөс Хөг, Бус, Мунгараг, Гуна, Дэлгэрмөрөн гэсэн таван том гол, тэдгээрийн цутгал олон голууд эх авч урсдаг. Эдгээр голууд нь Енисей болон Сэлэнгэ мөрний эх болдог төдийгүй цэвэр, тунгалаг усны арвин их нөөцтэй юм. Ойн нөөцийн ихэнх нь дээрх голуудын савд тархана. Энд шинэс, шинэс-хушин ой зонхилох бөгөөд Хорьдол сарьдаг, Тэнгис - Шишгэдийн ай савыг бодвол ойн нөөцөөр их юм. Ялангуяа Бус, Дэлгэр мөрний хөндий бусдаас өргөн тавиу, үнэмлэхүй өндрийн хувьд харьцангуй нам түвшинд орших тул энд жинхэнэ тайгын хэв шинжит ой тархсан байдаг онцлогтой.
Улаан тайгад дархан цаазат болон ховор амьтдаас аргаль, янгир, ирвэс, баавгай, буга, хандгай, булга, хүдэр, халиу, зэрлэг цаа, шувуудаас алтайн хойлог, явлаг сар, цагаан сүүлт, бүргэд амьдардаг. Эдгээрээс аргаль, ирвэс, халиу зэрэг амьтдын тоо цөөрч тархац нутаг нь эрс багассан байна. Мөн энэ нутагт байран оршиж байсан зэрлэг цаа тоо толгойн хувьд эрс цөөрч улмаар дайжин Тэнгис-Шишгэдийн савд нутаглах болжээ.
Улаан тайга нь сум, багийн төвөөс алслагдмал, улсын хил дагуу орших өндөр уул, ой тайга бүхий бартаа ихтэй нутаг тул газрын ашиглалт байхгүй учраас энэ орчны эко системийн унаган төрх хөндөгдөлгүй явж ирсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
эрдэнэтийн баян өндөр уул бүтээлийн нурууны салбар уул юм бүтээлийн нуруугаар хөвсгөл рүү төмөр зам тавих тэзү судалгаа хиййж давхар аялал жуулчлалын төмөр зам