БНСУ өвлийн улиралд цахилгаан станцуудаа унтраана

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

БНСУ ирэх сард нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудынхаа дөрөвний нэгийг унтраахаар болжээ. Ингэснээр агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг бууруулахыг зорьж байна.

Тус улсын эрчим хүчний яамнаас мэдээлснээр, арванхоёрдугаар сараас хоёрдугаар сарын хооронд 14 цахилгаан станцыг зогсоох хэдий ч жилийн хамгийн хүйтэн улиралд эрчим хүчний хангамжийг тасалдуулахгүй гэнэ.

Бусад станцууд энэ хугацаанд хүчин чадлынхаа 80 хувийг ашиглах юм. Тус улсын нийт 60 цахилгаан станц дотоодын эрчим хүчний хэрэглээний 40 хувийг хангадаг. Энэ жилийн эхээр тус улсын томоохон хотуудад агаар дахь РМ 2.5 тоосонцрын агууламж өндөр гарсан бөгөөд өнгөрсөн хавар тус улсын ихэнх нутгийг нарийн ширхэгт тоосонцор бүрхжээ.

Цахилгаан станцуудын ажлыг зогсоосноор нарийн ширхэгт тоосонцрын агууламжийг 44 хувиар бууруулна гэж тус улсын эрчим хүчний яам үзэж байгаа бөгөөд энэ өвлийн хамгийн хүйтэн өдрүүдээр буюу нэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногт  эрчим хүчний хэрэглээ 88600-91800 Мвт байна гэж тооцоолжээ.

Мөн өнөөдрөөс /2019.11.29/ эхлэн шаардлагагүй автомашинуудын хөдөлгөөнийг хязгаарлах аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gerel(1.223.35.59) 2019 оны 11 сарын 29

teglee ch beijingiin yag salhin dor n baidag bolohoor yah ch arga baihgui, bejingiin zavaan shoroo shees baas ter chigeeree seould irj baigaam chin. delhiin hoit hesegt salhi baruunaas zuun tiish salhidag yum. meddeg mongol baihgui baih

0  |  0
Top