Гурван хүүхдээ ТӨӨРҮҮЛСЭН эцэг, эхийг хайж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 30

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 3-9 настай гурван хүүхдийг эцэг, эх нь төөрүүлж, эзэнгүй айлд орхиж явсан хэрэг бүртгэгджээ. 

Хүүхдүүдийг одоогоор цагдаагийн байгууллага хамгаалалтад аваад байгаа ба Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эцэг, эхийг нь зургаа дахь хоногтоо эрэн сурвалжилж байгаа аж.

Эдгээр хүүхдүүд нь есөн настай эрэгтэй, таван настай эмэгтэй, гурван настай эмэгтэй бөгөөд эрүүл мэндийн хувьд тааруу, бие нь өвдсөн тул асрамжийн газарт өгөх боломжгүй байгааг цагдаагийнхан хэлж байлаа.

Харамсалтай нь, эдгээр хүүхдүүдийн эцэг, эх нь өнгөрсөн хавар мөн хүүхдүүдээ төөрүүлж байсныг цагдаагаас мэдээлэв. Тухайн үед цагдаагийн байгууллагаас ээж болох нь Б-г Сэлэнгэ аймгийн харьяат болохыг тогтоон, хүүхдүүдийг хүлээлгэн өгч байжээ. Иймд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Сэлэнгэ аймгийн цагдаагийн газартай хамтран эцэг, эхийг нь хайх ажлыг үргэлжлүүлж байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
182.160.1.243 t(24.19.4.149) 2019 оны 12 сарын 02

182.160.1.243 chi uuruu jinhene hun hog!!! Cham shig uimnuud niigmiig buzarlaj baidag. Gadnaa gyalantsag dotroo palantsag. Huuhedee tuuruulsen etseg ehees deerdeh uim chamd tuich alga.

2  |  1
matilda(197.234.221.55) 2019 оны 12 сарын 01

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
зочин (64.119.16.120) 2019 оны 12 сарын 01

Ийм хүүхдүүд сайн хүн болохгүй ч гэж болохгүй байхаа. Бид ямар мэргэч төлөгч биш дээ. Хүүхдийн хувь тавилан гэж юм бий сайн хүүхэд болох, болохгүйг бид яаж мэдэхэв.

0  |  0
Zochin(182.160.1.243) 2019 оны 12 сарын 02

Hyyhed gargaad hereggyi dhyy dee Iim hyyndyyd sain hyn bolohgyi muu hymyys nemegdeed.

1  |  1
Top