Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 52 дугаар зүйлийн хүүхэд хамгааллын санхүүжилт, төлөвлөлттэй холбоотой заалтыг үндэслэн 2024 онд Засгийн газраас 236 дугаар тогтоолоор “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал”, “Хүүхэд хамгааллын үйчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын норматив”-ыг баталсан.
Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, аймаг, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгаалллын газар, харьяа байгууллагуудын удирдлага, нягтлан бодогч, хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтнүүдэд Хүүхэд хамгааллын төсвийн төлөвлөлт, санхүүжилт, аргачлалыг эзэмшүүлэх сургалт зохион байгуулагдаж байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулинд анхан шатанд ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд, хамтарсан баг тус санхүүжилтийн нормативын дагуу хүсэлтээ бичиж, хүүхэд хамгааллын үйчилгээний зардлаа авдаг байхаар тусгагдсан. Тиймээс энэхүү сургалт нь холбогдох байгууллагууд төсвөө зөв төлөвлөх, санхүүжилтээ авах, төлөвлөлтийн дагуу үр дүнгээ тайлагнах зэрэг аргачлалын чухал ач холбогдолтой.
2025 онд хүүхэд хамгааллын зардалд 20,6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Өмнө нь агентлаг, нийслэл дээр ирээд аймгууд руу шилжүүлдэг байсан бол одоогоор Сангийн яамнаас шууд тухайн орон нутагт хуваарилагддаг болсон. Хуулийн дагуу төлөвлөгдсөн төсөв хүрэх ёстой хүндээ хүрч, шийдэх ёстой асуудлаа шийдэж, нийгэмд үр дүн бий болгох учиртай. Хүүхэд хамгааллын салбарт төсөвлөгдөж буй төсөв хэзээ ч тодорхой бус, үр дүнгүй байж болохгүй гэдгийг хурлаар онцоллоо.
Сэтгэгдэл ( 1 )
Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар,аймаг, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгаалллын газар, нэртэй олон газрууд хүүхэд залуусын хүмүүжил төлөвшлийн талаар юу хийдэг юм бол ? хүүхдүүд зэрлэгшиж гүйцлээ....ажлаа хий...эсвэл татан буулгая....