Хүүхдийн төлөө сан олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг Хүүхэд амьдрахад хамгийн таатай улсын жагсаалтад Монгол Улс 76 дугаар байрт жагслаа.
Ингэснээр сүүлийн гурван жил дараалан үзүүлэлт унаж байна. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, төрийн бодлого, нийгмийн хөрөнгө оруулалт, нийгмийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлого, өрхийн амьжиргаа, шинэ технологи зэрэг 10 шалгуур үзүүлэлтээр уг жагсаалтыг гаргадаг.
Цаашид Азийн улс орнуудад эдийн засгийн болон бусад хөгжил нэмэгдэхийн хэрээр хүүхдэд чиглэсэн бодлого боловсруулах, төрийн бодлогын үндсэн шалгуур нь хүүхэд хамгаалал байх ёстой гэдгийг судалгааны тайланд дурджээ.
Хүүхэд амьдрахад хамгийн таатай улсын жагсаалтыг Сингапур улс 989 оноогоор тэргүүлсэн бол Швед улс 986 оноогоор удаалжээ. Мөнхийн хөршүүд гэгдэх БНХАУ 36 дугаар байрт 941 оноогоор, ОХУ 38 дугаарт 940 оноогоор жагссан байна. Хүний эрх хамгийн зөрчигддөг гэгдэх Саудын Араб, Оман улсууд бүгд 60-аас дотогш байрт жагссан байна.
Сэтгэгдэл ( 0 )