Монгол Улсын хүн амын тооллого ирэх сард болно

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 01

Монгол Улсын Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого ирэх нэгдүгээр сарын 9-15-нд орон даяар нэгэн зэрэг явагдана. Энэхүү тооллого нь засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлоход тусална. Мөн өнгөрсөн 10 жилийн ололт амжилтыг дүгнэж, ирэх жилүүдийн бодлого, хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох юм.

Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулах ёстой. Тооллогын үр дүнг 2020 оны зургаадугаар сарын эхээр танилцуулах юм.

Монгол Улсын хүн амд Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа болон гадаадад зургаа болон түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа Монгол Улсын харьяат иргэд орно.

Хүн амын тооллогыг 1935 оноос 2010 он хүртэл нийт есөн удаа явуулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.40) 2019 оны 12 сарын 02

Малаа нэг бүрчлэн индексчүүлж, чиптэй болгоно ч гэх шиг уул нь зөвөлдөө. Эрүүл хүнс гэдэг талаасаа тунч чухал ажил л даа. Одоо харин хүн амаа тоолно гэдэг угтаа цагаа олсон асуудал мөнөөс мөн. Хэн хаана явааг нь мэдэхээ байчихсан үед зөв, үнэн, шудрагаар хийгээд хаана юу хийгээд цохиж явааг нь мэддэг байвал зүгээрсэн. Энэ тооллогын үр дүнд ийм болж чадах болов уу?

0  |  0
Top