1990 оноос хойш дундаж наслалт 6.2 жилээр уртасжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 04

Вашингтоны их сургуулийн эрдэмтэд 1990 оноос хойш дэлхий дахинд хүн амын насжилт 6.2 жилээр нэмэгдсэнийг тогтоожээ.

“The Lancet” сэтгүүлд мэдээлснээр, нас баралтын томоохон шалтгаан болсон амьсгалын замын халдварт өвчин, цус харвалт, зүрхний өвчин зэргийг урьдчилан сэргийлэх үр дүнтэй эмчилгээ хийдэг болсноор сүүлийн 30 жилд хүмүүсийн дундаж наслалт уртассан байна. Ковид цар тахлаас үүдэлтэй эрүүл мэндийн томоохон асуудлууд гарч байгаа ч Зүүн Өмнөд Ази, Зүүн Ази болон Далайн орнуудад хүмүүсийн дундаж наслалт 8.3 жилээр уртасжээ.

Зүүн Африк болон Сахарын цөлөөс өмнө зүгт оршдог орнуудын хүн амын насжилт өнгөрсөн хугацаанд 10.7 жилээр нэмэгдсэн байна. Энэ бүс нутагт суулгалт өвчний эсрэг тэмцэлд ихээхэн үр дүн гаргаснаар ийм үр дүнд хүрчээ. Харин Зүүн Азид уушгины архаг өвчөөс үүдэлтэй нас баралтыг бууруулснаар наслалт нэмэгдсэн байна. Эрдэмтдийн онцолсноор, ковид-19 хүний амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн хамгийн том аюул хэвээр байна. Түүнчлэн, чихрийн шижин, бөөрний өвчлөл зэрэг халдварт бус өвчний эрсдэл нэмэгдэж байгааг сэрэмжлүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top