2050 он гэхэд дундаж наслалт уртасна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 25

 

Дэлхийн дахинд 2050 он гэхэд эрчүүдийн дундаж наслалт 4.9 жил, эмэгтэйчүүдийнх 4.2 жилээр уртасна гэсэн судалгаа гарчээ.

“The Lancet” сэтгүүлд бичсэнээр, 2050 он гэхэд дундаж наслалт 78.1 жил болох гэнэ. 2022 оны байдлаар, энэ үзүүлэлт 73.6 жил байжээ. Ингэхдээ дундаж наслалт бага улс орнуудад энэ үзүүлэлт мэдэгдэхүйц нэмэгдэж, дэлхийн дундаж үзүүлэлтэд дөхөж очих гэнэ. Энэ эерэг хандлага нийгмийн эрүүл мэндийн салбарт гарч буй дэвшилттэй холбоотой гэж судлаачид онцолсон байна.

Ирээдүйд зурх судасны өвчин, хорт хавдар, уушгины архаг өвчин, таргалалт, цусны даралт өсөх, чихрийн шижин зэрэг өвчлөлийн эрсдэл нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид анхааруулжээ. Үүний гол шалтгаан нь буруу хооллолт, хорт зуршилтай холбоотой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top