Өнгөрсөн онд дундаж наслалт буурчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

Коронавирусний цар тахалтай зэрэгцэн Европын холбооны бараг бүх оронд дундаж наслалт буурсан тухай Европын статистикийн агентлаг мэдээлжээ.

1960-аад оноос дундаж наслалт арван жилд дунджаар хоёр жилээр нэмэгдэж байжээ. Гэвч цар тахлын нэг жилийн хугацаанд Европын холбооны 27 орны 22-т нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дундаж наслалт богиноссон байна. Испанид энэ үзүүлэлт 1.6, Болгарт 1.5, Литв, Польш, Румынд 1.4 жилээр багассан нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Өнгөрсөн оны зургаадугаар сард Европын комиссоос гаргасан “Хүн ам зүйн өөрчлөлтийн үр дагавар” илтгэлд дурдсанаар, 2070 он гэхэд ЕХ-нд хөдөлмөрийн насны хүн амын тоо 18 хувиар буурах бол 65 ба түүнээс дээш насныхны тоо 30.3 хувиар өсөх төлөвтэй байна. Тэр үед ЕХ-ны хүн ам дэлхийн хүн амын дөрвөн хувийг эзлэх бол энэ үзүүлэлт 1960 онд 12 хувь байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top