УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүний 2018 оны арванхоёрдугаар сарын 2-нд өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Сонгуулийн тухай хуулийн төсөл орж ирж байна. сонгуулийг мөнгөний хүчин зүйлсээс холдуулах хэрэгтэй. Сонгогчдын саналд мөнгө нөлөөлөхгүй байхыг хуульд шингээх ёстой. Сонгуулийн сурталчилгаа нь мөнгөний хүчин зүйлсийг өдөөдөг. Нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл өдөрт 60 минут сонгуулийн сурталчилгаа явуулна гэж оруулж ирж. Энэ хугацааны 25 хувийг нэг нэр дэвшигч эзэмшиж болно гэсэн байна. Сонгууль явуулах 18 хоногт үржүүлээд үзвэл нэр дэвшигчдийн 50 хувь нь Үндэсний телевизээр сурталчилгаа явуулах боломжтой, 50 хувь нь боломжгүй болох нь. Сурталчилгааны материал хэт их байдаг. Олон нүүр сонин, тараах материал хэвлэх нь Монгол Улсад үрэлгэн зардалд орно. Үүнийг нэгдсэн байдлаар зохицуулмаар байна. Хэрэв тойрог томсвол багаар бодоход нэг тойрогт 500 сая төгрөгөөс доошгүй зардал гарна. Тойрогт ажиллах ухуулагчдын зардлыг нэмэх болно. Мөнгөний хүчин зүйлс нэмэгдсэнээр сонгогчид сонголтгүй болдог. Нэр дэвшигч сэтгэцийн эмгэггүй байна гэжээ. Үүнийг хэзээ, хэн тодруулах вэ” хэмээн асуулаа.
Үүнд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Манай улс сонгуулийн тогтолцооноосоо шалтгаалаад сонгуулийг өндөр өртөгтэй явуулдаг. Англи, Сингапурт нэг сонгогчид нэг ам.доллар зарцуулдаг. Тоглоомын дүрэм нь ойлгомжтой байдаг. Бидний өргөн барьсан хуулийн төслөөр сонгуулийн өндөр зардлыг багасгах, хэн илүү мөнгөтэй нь биш нэг гараанаас өрсөлдөх боломжийг олгохыг зорьсон. Сурталчилгааны самбарын тухайд бүх нэр дэвшигчийн самбар адил хэмжээтэй, нэг газарт байрлахыг заасан. Хэдийгээр нэг телевиз 60 минутаас хэтрэхгүй, нэг нэр дэвшигч 15 минутаас хэтрэхгүй гэж зааж байгаа ч тухайн телевизийн нийт агуулгад хугацааг нь тооцож байгаа” хэмээн хариуллаа.
Мөн СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг Засгийн газраас оруулсан. Нэр дэвшигч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолтоо хавсаргана” гэж нэмж тайлбарлав.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Болдогсон бол хулгайн донтойг нь тогтоовол зүгээр дээ
Bilegt tentsehgui dee obol bolhoor huiten boldog geed balairaad baidag biz dee kk
bas bilegiin kharitsaany donguy baykh zaalt oruulakh kheregtey