УИХ-ын холбогдох байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг хүргэж байна. Өнөөдөр /2019.12.18/-ийн гол сэдэв Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийх юм.
1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас:
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас:
3. Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан зарим хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт.
4. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис Хаан” танхимд:
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН 15.00 цагаас:
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүн 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/.
Сэтгэгдэл ( 0 )