УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2019.12.05/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүний 2018 оны арванхоёрдугаар сарын 2-нд өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Сонгуулийн хууль бол маш хариуцлагатай хэлэлцэх ёстой. Хууль боловсруулах явцад улс төрийн 29 нам байсан. 26 нам нь саналаа ирүүлсэн. 27 намтай нь хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгээр өмнөх сонгуулиудаар гарч байсан алдааг хэлж байсан. Тиймээс хууль санаачлагчид эдгээрийг харгалзан сайн ажилласан гэж бодож байна. Гэхдээ дутуу зүйлс байгаа байх. Сонгуулийн хуулийг сонгуулиас хагас жилийн өмнө баталдаг уламжлалтай. Энэ удаад хуучнаараа явна гэхээр гурван хууль нийлчихсэн байгаа. Нэлээн шандас шалгасан хууль болсон. Одоогийн нэгдсэн сонгуулийн хуулийг мань уншаад ойлгодоггүй. Би Цэц дээр хэдэн удаа очлоо. Цэц дээр тахимаа өгсөн л дөө. Тэгэхээр сонгуулийн хуулийг боловсронгуй болгох шаардлага бий. Манийг ярихаар нөлөөлөх гэж байна гэсэн хардалт бий. Тиймээс би тогтолцооны асуудлыг ярихгүй. Иргэдтэй уулзахад нэр дэвшихэд тавигддаг банкны өр зээлгүй, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх зэрэг шаардлага байдаг. Хэдийгээр тунхагласан шинжтэй боловч Үндсэн хуульдаа баримталдаг эх орон ч үзэлтэй байна гэсэн өөрчлөлт оруулсан. Энэ заалтыг ерөнхий гэж үзээд хасав уу. Бусад орны сонгуулийн хуульд иргэдийн сонгох эрхийг хязгаарлаж болохгүй ч сонгогдох эрх дээр маш их хязгаарлалт тавьж өгдөг. Өнөөдрийн дэвшиж байгаа хүмүүст сонгогчид сэтгэл дундуур байдаг. УИХ-д яагаад малчин, ажилчны төлөөлөл байж болдоггүй юм гэх зэргээр ханддаг. Тиймээс ажил, амьдралын туршлагатай хүнийг сонгох шинэ элемент оруулж өгөх боломж байна уу” хэмээн асуулаа.
Үүнд хууль санаачлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Бид тогтолцоог сонгохдоо олон улсын туршлагыг судалж байгаад Монголын онцлогт тохирсон хувилбарыг санал болгосон. УИХ-д мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл орох боломж нь улс нэг тойрог болсноор гарч ирж байгаа гэж харж байна. Тойрог дээр очихоор сонголтгүй сонголт хийлгээд байна. Хүсээгүй сонголтоо хийх болох нь гэж иргэд хэлдэг. Тэгэхээр улс нэг тойрог болохоор эмч, багш, малчны төлөөлөл орж ирэх бололцоо гарч байгаа” гэж хариулав.
Сэтгэгдэл ( 4 )
ODOO HEDEN MAKCHIN SUULAGACHAAD ARD TUMNEE ELEG BARIAD BAIH UM BAINA L DAAA. MONGOLD BOLOVSROLTOI ZALUUS ZONDOO BAINA... TED MAL MALLAJ CHADAHGUI .MALCHNII UHAAN GEDEG BAS TUSDAAA
UYN MAKCHIN BOLOOD YAVCHVAA. ULSIIN IH HYRAL HUUKI BATALDAG BOLOVSRUULDAG GAZAR BIZ DEE..
Уг нь таны хүсээд байгаа малчин тариаланчдыг оруулах гэж ерөнхийлөгч 108 гишүүн байж 76 нь тойргоос сонгогддог 32 нь иргэдээс нэр дэвшин сонгогддог байхаар хууль санаачилсныг та л унагасан шүү дээ
2020 ОНЫ СОНГУУЛИАР ДАНДАА МАЛЧИД АЖИЛЧДЫГ СОНГОЁ ДОО...