УИХ-ын сонгуулийн тухай хуулийг энэ долоо хоногт багтаан батлах төлөвлөгөөтэй байгаа тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн билээ. Сонгуулийн тухай хуулийг чуулганаар хэлэлцүүлэхийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах учиртай. Гэвч өнөөдөр /2019.12.17/-ийн 10.00 цагаас зарласан байнгын хорооны хуралдаан 14:00 цаг хүртэл хойшиллоо.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас өмнө Ажлын хэсэг хуралдаж, саналаа нэгтгэхээр болсон байна.
Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх асуудлын дарааллыг хүргэе.
Сэтгэгдэл ( 0 )