УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм.
Хуралдааны үеэр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Ардчилсан нам өнөөдрийг хүртэл холимог тогтолцоогоор сонгууль явуулах ёстой гэсэн зарчим баримталж байсан. Эрх баригчид 50+26 гэсэн хувилбарыг оруулж ирснээ өөрчилж байгаа юм байна. Өнөөдөр томсгосон тойргийн санал оруулж ирж байна. 2008 оны энэ тогтолцоогоор маргаантай сонгуулийн үр дүн гарч байсан. Үүнээс болж МАХН байраа шатаалгаж, таван хүний эрдэнэт амь сүйдэж байсан. Тэгэхээр энэ асуудлын шийдэл биш. Намуудын дотоодын өрсөлдөөнийг нэмэгдүүлдэг, сонгогчдын санал бүрэн тусгагддаггүй. Жижиг намууд орхигддог гээд олон сөрөг үр дагавартай. АН-аас дэвшүүлсэн бусад асуудлыг хуульд тусгах боломж байна уу” хэмээн асуув.
Үүнд ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн “АН-аас нийт 18 санал тавьсан. Харин гурван саналыг нь ажлын хэсэг тохиромжгүй гэж үзсэн. Нэгдүгээрт, сонгогчдын саналыг хувилах нь хувь хүний нууцтай холбоотой учир Иргэний бүртгэлийн хуулиар хориотой. Хоёрдугаарт, тэмдэглэгээтэй холбоотой асуудлыг АН-аас хөндсөн. Гарын долоовор хуруун дээр бэхээр тэмдэглэгээ хийдэг байсан. Үүнд иргэд дургүйцдэг байсан. Давтагдашгүй өгөгдлөө уншуулсан тохиолдолд ямар ч иргэн дахиж санал өгөх боломжгүй учраас хуруун дээр тэмдэглэгээ хийх шаардлагагүй гэж үзсэн” хэмээн хариуллаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 1 )
тэмдэглэгээр сонгуулыг луйвардах боломжтой