Өнгөрсөн долоо хоногт "Дэлхийн худалдааны бэлэг тэмдэг” хэмээн алдаршиж, 120 мянган ам.доллароор үнэлэгдэж байсан гадил жимс өлссөн зураачийн хоол боллоо гэж дэлхийн хэвлэлүүд мэдээлжээ.
Италийн бүтээлч Маурицио Гателланы “Инээдмийн жүжигчин” нэртэй энэ урлагийн бүтээл хэмээгдсэн гадил АНУ-ын Маями хотын “Перротин” олон улсын үзэсгэлэнгийн танхимд тавигдсан байсан бөгөөд Нью Йорк хотын зураач Дэвид Датуна хананд скочоор наасан байсан уг гадилыг авч иджээ. Тэрбээр энэ үйлдлээ өлссөн байсан гэж тайлбарласан бол галерейг үндэслэн байгуулагч Эммануэл Перротин “Маурициогийн бүтээл зөвхөн эд юмсын тухай бус эд юмсын зориулалтын талаар” бидэнд хэлж өглөө хэмээн учирлажээ.
Датуна урлагийн бүтээлийг үгүй хийгээгүй. Гадил өөрөө үзэл санааны илэрхийлэл юм гэж галерейн захирал Лучиен Террас ярьжээ. Энэ “үзэл санааг” хэдэн минутын дараа дахина амилуулж, шинэ гадилыг үзэсгэлэнгийн танхимд тавьжээ.
Кателлан гадил жимсийг орон нутгийн нэгэн захаас худалдан авсан бөгөөд тэрбээр “хошин” бүтээлээрээ алдартай нэгэн.
Сэтгэгдэл ( 0 )