УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр /2019.12.10/-ийн хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээллийг сонслоо.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт 12,000,000,000 2,511,819 хувьцааны 9,780,711,099 933 1 хувьцааг төр, 2,212,223,863 933 2,511,332 хувьцааг Монгол Улсын иргэд, 7,065,038 933 486 хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшдэг байна. 2010 онд байгуулагдсан цагаасаа үйл ажиллагааны цар хүрээ нь нэмэгдсээр 2018 оны санхүүгийн тайлангаар борлуулалтын орлогын хэмжээ 1,986.9 тэрбум төгрөгт хүрч, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 478.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, татварын дараах цэвэр ашиг 807.8 тэрбум төгрөгт хүрчээ.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс 2019 оны хоёрдугаар сард нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гарсан ч Засгийн газраас ТУЗ-ийн тогтоолыг хүчингүй болгох чиглэл өгчээ. Ногдол ашиг хүртээх асуудлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Компани ашигтай ажилласан бол заавал ногдол ашиг хуваарилах үүрэгтэй гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Компанийн хуулийн үндсэн зарчим бол ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага шийдвэрлэнэ. Ногдол ашиг хуваарилах тохиолдолд бүх хувьцаа эзэмшигчдэд эрх тэгш, ялгаваргүй хандаж нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашгийг хурдан, шуурхай хуваарилах, эс хуваарилах тохиолдолд яагаад ногдол ашиг хуваарилахгүй шалтгаанаа хувьцаа эзэмшигчдийн хуралдаа танилцуулдаг” гэсэн тайлбар хийлээ.
Ийнхүү Өргөдлийн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах иргэдийн өргөдлийг хэлэлцээд, УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусган Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх чиглэлийг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
Nogdol ashigaa avmaar bhiin. Neg l ih yarisan humuus bhiin
ЭТТ н утсан хүүхэлдэй Б.Ганхуяг ТУЗ тайгаа зайлаарай