Боомт байгуулахыг эсэргүүцэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хандлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

“Цагаан дэл уул - Өлзий” боомт байгуулахыг Өмнөговь аймгийн иргэд эсэргүүцэж, иргэдийн хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын есдүгээр хуралдаанаар Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч, Аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр өнөөдөр /2019.12.11/ “Цагаан дэл уул-Өлзий” боомтын асуудлаар Сангийн сайд, Боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатартай уулзсан байна.

Тус боомтыг нээлгэхгүй байх тухай Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Сугир, Засаг дарга Н.Наранбаатар нарын хүсэлтийг Боомтын үндэсний зөвлөлийн даргад уламжилжээ. “Цагаан дэл уул - Өлзий” боомтыг нээлгэхгүй байх асуудлыг Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд дэмжиж байгаа ба тэрбээр мөн уулзалтад оролцсон байна.  

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Сугир хүсэлтдээ “Монгол Улсын Засгийн газрын 2014 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 46 дугаар тогтоолоор “Цагаан дэл уул – Өлзий байнгын ажиллагаатай авто замын боомт” шинээр байгуулах шийдвэрийг гаргахдаа Өмнөговь аймгийн Номгон, Ханхонгор, Хүрмэн сумдын иргэд, иргэдийн Нийтийн хурал, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг аваагүй шийдвэрлэсэн нь дээрх сумдын иргэдийн эсэргүүцэл, тэмцэлтэй тулгараад байна. Энэхүү нөхцөл байдал нь цаашид боомтын болон замын бүтээн байгуулалтын ажилд нутгийн иргэд, аж ахуйн нэгж хоорондын зөрчил, тэмцэлтэй тулгарах магадлалтай байна. Иймд “Цагаан дэл уул – Өлзий байнгын ажиллагаатай авто замын боомт”-ыг нээхгүй байхыг Өмнөговь аймгийн иргэдийн өмнөөс хүсье” гэжээ.

Өмнөговь аймгийн иргэдийн зүгээс хуучин боомтуудын нөхцөл байдал хүндэрч, иргэдийн эрүүл мэнд, амь нас хамгийн өндөр эрсдэлтэй, тоосжилт, байгаль орчны доройтол гамшгийн хэмжээнд хүрснийг өөрчилж байж дараагийн боомтын асуудлыг ярих ёстой гэж үзэж буй юм. 
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Элбэг(202.126.89.145) 2019 оны 12 сарын 11

Бадраа, Баярсайхан, Бат-Эрдэнэ, Бадрах гэсэн үл бүтэх хүмүүс анх санаачлаад түүгээрээ өвс тэжээл аваал шоудаад, Ажнай компанийн захиалгаар хилийн боомт нээнэ гээж ярьж бсныг мэдэх юм.Одоо болохоор Ажнайн тэжээвэр Түмэндэлгэр мэтийн юмнууд худлаа сонгуулийн сургааар шоудаад эхэллээ. Урьд нь ачаа тээврийн зам гэж бсныг аялал жуулчлалын бсан мэтээр худлаа ярьж сонгуулиар өндөр оноо авчих гээл үзээд бгаа юм. Сонгуулийн дараа боомт нээх нь зөв байжээ гээл солиориод явах хүн шүү

0  |  0
Top