“Цагаандэл уул-Өлзий” боомт нээгдвэл иргэдийн эрх ноцтой зөрчигдөнө

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Өмнөговь аймагт БНХАУ-тай хиллэж байгаа хоёр боомт одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Харин дахин нэг боомт нээгдэж, 270 км авто зам тавигдах талаар УИХ, Засгийн газрын тогтоолууд гараад байгаа юм. Үүнийг Өмнөговь аймгийн иргэд нийтээрээ эсэргүүцсээр байна. Учир нь боомт нээгдэж, авто зам тавигдсанаар дэлхийд ховор, онгон дагшнаараа үлдэж чадсан Монголын говь мөхөлд хүрэх аюулын харанга дэлдэж байгаа юм.

Өмнөговь аймаг газрын доорх баялгаараа Монгол Улсдаа тэргүүлдэг. Өнөөдрийн байдлаар тус аймагт хоёр хилийн боомт үйл ажиллагаа явуулж байгаа ч иргэдийн амьдрал, аймгийн хөгжил хоёр дээшилсэнгүй. Гэтэл дахин нэг боомт нээгдэх улс төрийн шийдвэр гарч, БНХАУ бүр аль хэдийн бүтээн байгуулалтаа хийгээд авто замаа тавьчихсан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ “ТОЛЬ” МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР ХҮРГЭЖ БАЙНА
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top