ЗИНДАА 2019.12.16 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

#1 ОРД ГАЗРАА ДУУСГАЧИХААД МАЛЧДЫН БЭЛЧЭЭР РҮҮ ДАЙРЧИХ ВИЙ
 


Ерээд он гарсаар эрх мэдэлтэй бүхэн үйлдвэр объект хувьчилан авч, орд газар эзэмшсэн. Үүнээс гадна хөдөө орон нутагт байгалийн аль үзэсгэлэнтэй газар, уулын ам хашиж, нийслэлд аль ашигтай газрыг авах гээд өнгөтэй өөдтэй бүхнийг тэд авсан. Эндээс төрсөн тэрбумтнууд өнөөдөр Монгол Улсын хөрөнгийн эх үүсвэрийг атгаж байна гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Мөн “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Тавантолгой” гээд төрийн эзэмшилд байдаг өндөр ашигтай компаниуд байгаа ч ямар нэгэн байдлаар бүлэглэлийн халаасыг зузаалдаг гээд эгэл иргэдэд чухам юу байна вэ гэхээр дурдах зүйл тун бага. Одоо иргэд, малчдад буй цор ганцхан зүйл болох бэлчээр хувьчлах тухай ярьж байгаагийн цаана ямар ашиг сонирхол нуугдаж байна вэ. Энэ санаархал нь эртнээс эхтэй ч чухам ямар зохион байгуулалтаар, ямар журмаар гэдгээ ч тодорхойлж чадаагүй. Үүнийг зохицуулна гэдэг амаргүй ажил.

Гэхдээ бэлчээрийг зөв зохистой ашиглах шаардлага байгааг мэргэжилтнүүд дуулгаж буй. Учир нь мал сүргийн тоо өссөн, хариуцлагагүй уул уурхайгаас үүдсэн сүйрэл, хүмүүсийн буруутай ажиллагаа, байгаль экологийн жам ёсны насжилт гээд олон хүчин зүйл үүнд хамаарна. Уламжлалт мал аж ахуйн орны иргэд хэдэн мянган жилээр өвсний соргог, усны цэнгэгийг даган дураараа нүүдэллэж ирсэн учраас хувьчилна гэдэг асуудал хөндлөнгийн санагдаж магадгүй.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 ГОЛ СЭДЭВ | ХИЙН ХООЛОЙГ ТОЙРСОН ХОЁР БАЙР СУУРЬ
 


Монгол Улс болон ОХУ-ын хооронд Байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дайруулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Уг санамж бичигт байгалийн хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, эдийн засгийн үр өгөөжийг тогтоох тухай тусгажээ. ОХУ-ын зүгээс Монголын нутгаар дайруулах эсэхийг эцэслэн шийдээгүй бөгөөд эцсийн шийдвэрт хүрэхийн тулд Монголын нутгаар дайруулах эдийн засгийн өгөөжийг судалж буй нь энэ юм. Гэвч “Сила Сибирь” буюу “Сибирийн хүч 1” төслийн нээлт, их гүрний бодлого үүнтэй хэрхэн уялдаж байгаа нь олон нийтэд мэтгэлцээн өрнүүлж буй. Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах боломж, үнэ цэнтэй холбоотой асуудлаар Эдийн засгийн ухааны доктор, профессор А.Даваасүрэн, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Хангай нар “Өөрчлөгч” клубийн уулзалтаар юу гэж ярьсныг та бүхэнд хүргэе.  

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 SOS: СУРГУУЛИЙН АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨНД ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН СУРАГЧДЫГ ШАЛГАЖ БАЙНА
 


Өсвөр насны хүүхдүүд бага ангийн сурагч охинд ёс бус үйлдэл үзүүлж, онгон хальсыг нь хөндсөн гэх жигшүүрт хэрэг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ. Хэргийн тухай тодруулбал, тус аймгийн ерөнхий боловсролын ... сургуулийн 12-13 насны хөвгүүд сургуулийнхаа охидын ариун цэврийн өрөөнд нэгдүгээр ангийн сурагч болох зургаан настай охиныг бэлгийн дарамтад оруулсан ёс бус үйлдэл гаргажээ. Хэргийн тухай хохирогч охин ээждээ мэдэгдсэнээр аймгийн эмнэлэгт үзүүлэхэд охины онгон хальс хөндөгдсөн байжээ. Улмаар хохирогч охины ээж Өмнөговь аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргаснаар хэргийг шалгаж эхэлсэн байна. Хэргийг сургуулийн орчинд үйлдсэн учраас тус сургуулийн захиргааныханд хариуцлага тооцох тухай асуудал яригдаж эхэлжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ЦАГ ТООНЫ ҮРГЭЛЖЛЭЛ “ЦАГААН МАНАН” ДУНД БОДЛОГОШИРНОМ
 

Би...
Цаг тооны үргэлжлэл
Цагаан сүүний ургамал” хэмээн ухаарал, уужрал томсон хоёрхон мөртөд хорвоог багтаасан энэхүү шадаар үүдэн тотгоо сийлж, Боржигины бор талын зохиолчийн гэгээн хөргийг залсан нэгэн үзэсгэлэн эсгий үүдээ өргөөд багагүй хугацаа өнгөрч байна. Боржигины бор тал гэхээр Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны Байду мянганы уулсаа дуурайсан дүр төрх сэтгэлд ургана. Үүнийг өгүүлэхийн учир түүний ач хүү, зураач Равжаагийн Сэнгүм  “Цагаан манан” уран зургийн үзэсгэлэнгээ өвөөгийнхөө гэгээн дурсгалд зориулан гаргасан юм. Энэхүү үзэсгэлэн нь зураач Р.Сэнгүмийн бие даасан анхны үзэсгэлэн бөгөөд"MN 17" арт галерейд он дуустал үргэлжилнэ. Зураач яагаад үзэсгэлэнгээ”Цагаан манан” гэж нэрлэх болов? Ямарваа нэг бүтээл нэрээсээ эхлээд хүний анхаарал, сонирхлыг татдаг. Түүний өвөө Б.Лхагвасүрэн “Бор манан” кино зохиол,  “Хүнд манан” яруу найргийн ном зэрэг манан гэдэг үг орсон зохиол, бүтээл олон. Манан гэдэг чухам юу билээ. Байгалийн нэгэн үзэгдэл хийгээд сэтгэлийн нэгэн үелзлээс төрсөн хоромхон зуурын хөдөлгөөн мэт. Уран бүтээлчийн сэрэл, мэдрэмж мананг хэрхэн харж, мэдэрч байна вэ? Амьдрал бол мөнхийн хөдөлгөөн. Түүний зурагт энэ хөдөлгөөн мөнхөд буй.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 [БИДНИЙ НЭГ ] 18 настай МЕХАТРОНИКЧ
 


Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 84 Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвөөс мехатроникч бэлтгэдэг нь цөөхөн. Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн багш Г.Цогбадрах цахим хэрэгслийн засварчин мэргэжлээр 2.5 жилээр суралцан үргэлжлүүлээд мехатроникч мэргэжлээр 1.5 жил суралцаж төгсөөд, өнгөрөгч намраас сургуульдаа багшилж байгаа шавилхан хэрнээ шаггүй бүтээлч, одоо 18 настай.

Түүнтэй нэг үеийнхэн нь дөнгөж их сургуулийн II курсийн оюутнууд. Балчир байхаасаа зохион бүтээгч, инженер болохыг мөрөөддөг байсан түүнд аав Галынх нь ажилсаг хичээнгүй, хөдөлмөрч, бусдыг хайрладаг зан чанар хамгийн их нөлөөлсөн үү гэлтэй. Зургаахан настайдаа хөрш айлынхаа эвдэрсэн ус буцалгагчийг засаж өгчхөөд, тогонд цохиулахаас ч айгаагүй баатарлагаар бахдалтайгаар аавыгаа догдлон угтсан бяцхан хүү коллежид суралцах хугацаандаа “Оны шилдэг зохион бүтээгч оюутан”, “2018-2019 оны хичээлийн жилд сургуулийнхаа оны шилдэг оюутан”-аар шалгарч байжээ. Үүгээр зогсохгүй улс даяар их, дээд сургууль, коллеж, МСҮТ, ерөнхий боловсролын сургуулийг хамран зохион байгуулдаг “Автомат робот” тэмцээнд сонирхолтой амжилтууд гаргаж байжээ. Дөрвөн жил дараалан оролцохдоо анхны жилээ амжилт гаргаж чадаагүй ч нэлээд туршлага хуримтлуулсан нь дараагийн жилүүдэд оролцсон үр дүнгээс харагдана.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top