#1 ТОЙМ 2019: УЛС ТӨРИЙН ОНЦЛОХ ЗУРГААН СЭДЭВ
Мэдээллийн ZINDAA.MN сайтын Улс төрийн албанаас 2019 онд Монголын улс төрийн тавцанд өрнөсөн онцлох ЗУРГААН үйл явдлыг тоймлон хүргэж байна.
#2 ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙГАА Ч.САЙХАНБИЛЭГИЙН БАЙРШЛЫГ ТОГТООЖЭЭ
АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслээл яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ. Түүнийг өнгөрсөн хугацаанд цагдан хорьж байсан ч батлан даалтад гаргасан юм. Харин яллагдагч Ч.Сайханбилэг эрүүл мэндийн шалтгааны улмаас хилийн хоригоо цуцлуулж, хил давсан байдаг. Улмаар хуулийн байгууллагын дуудсан цаг хугацаанд нь ирээгүй гэх шалтгаанаар түүнийг интерполоор эрэн сурвалжлаад байгаа юм.
#3 СУРВАЛЖИЛГА: ГЭРТ НЬ ХУУРАМЧ АРХИ ХИЙЖ БАЙСНЫГ МЭДЭЭГҮЙ ГЭВ
Өсвөр насны хүүхдүүд бага ангийн сурагч охинд ёс бус үйлдэл үзүүлж, онгон хальсыг нь хөндсөн гэх жигшүүрт хэрэг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ. Хэргийн тухай тодруулбал, тус аймгийн ерөнхий боловсролын ... сургуулийн 12-13 насны хөвгүүд сургуулийнхаа охидын ариун цэврийн өрөөнд нэгдүгээр ангийн сурагч болох зургаан настай охиныг бэлгийн дарамтад оруулсан ёс бус үйлдэл гаргажээ. Хэргийн тухай хохирогч охин ээждээ мэдэгдсэнээр аймгийн эмнэлэгт үзүүлэхэд охины онгон хальс хөндөгдсөн байжээ. Улмаар хохирогч охины ээж Өмнөговь аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргаснаар хэргийг шалгаж эхэлсэн байна. Хэргийг сургуулийн орчинд үйлдсэн учраас тус сургуулийн захиргааныханд хариуцлага тооцох тухай асуудал яригдаж эхэлжээ.
#4 Б.АЛТАНЗУЛ: ЗАМ ДЭЭР УЛААН ГАЛЗУУ ДАЙРЧ, БИЕ БИЕЭ ХАРААДАГ НЬ СЭТГЭЦИЙН ЭМГЭГ
Нийгэмд “хэвийн биш” гэж хэлэгддэг нийгмээс тусгаарлагдсан сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн тухай, тэдний өвчлөл хийгээд шалтгаан, тэдэнтэй хэрхэн харьцах, тэдний дотоод сэтгэлийн талаар "Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв"-ийн хоёрдугаар клиникийн эрхлэгч, анагаах ухааны магистр Б.Алтанзултай ярилцлаа.
-Сэтгэцийн өвчнийг дотор нь хэд ангилдаг вэ?
-Сэтгэцийн эмгэгийн олон улсын ангилал гэж байдаг. FO буюу Сэтцэцийн органик эмгэгүүд гэж байдаг. Үүнд эрт ба хожуу тэнэгрэл, Паркинсоны өвчний тэнэгрэл, F1 буюу мансууруулах бодисын шалтгаант сэтгэцийн ба төрх үйлийн эмгэгүүд гэж бий. Жишээ нь, архи, тамхины, хар тамхины, тайвшруулах ба нойрны эмийн шалтгаант сэтгэцийн ба төрх үйлийн эмгэгүүд багтана. F2 буюу шизофрени, шизофренийн хэв шинжит ба дэмийрэх эмгэгүүд ордог. F3 буюу сэтгэл цочирдлын эмгэгүүд нь сэтгэл хөөрөх, сэтгэл гутрах үзэгдэл юм. F4 буюу стрэсстэй холбоотой неврозын ба биеийн хэлбэрийн эмгэгүүдэд айдсын эмгэгүүд, өвчирхөх эмгэг илэрдэг. F5 буюу физиологийн хямрал ба биеийн хүчин зүйлтэй холбоотой төрх үйлийн эмгэгүүд нь мэдрэлийн гаралтай хооллохоос татгалзах эсвэл хоол идэх дурын эмгэгүүд, органик бус гаралтай нойргүйдэл, органик бус гаралтай бэлгийн үйл ажиллагаатай эмгэгүүд юм. F6 буюу бие хүний ба төрх үйлийн эмгэгүүдэд бие хүний сэтгэлийн тогтворгүй эмгэг, хүний эрхшээлд орох эмгэг, төрөл бүрийн дон, хулгай хийх дон, үсээ зулгаах дон ордог. F7 буюу оюуны хомсдол нь сэтгэцийн эмгэгт багтдаг. F8 буюу сэтгэл зүйн хөгжлийн хямралуудад хэл ярианы хөгжлийн эмгэгүүд, хүүхдийн ганцаардал ордог бол F9 буюу хүүхэд ба өсвөр насанд эхэлж үүсдэг төрх үйлийн болон сэтгэл хөдлөлийн эмгэгүүд нь идэвх ба анхаарлын хямрал, төрх үйлийн хэт хөдөлгөөнтөх эмгэг багтдаг.
#5 ЖҮДО: Т.ЭНХЦЭЦЭГ ДЭЛХИЙН ШИЛДЭГ ШҮҮГЧ БОЛЖЭЭ
Олон улсын жүдо бөхийн холбооноос шилдэг эмэгтэй шүүгчдийг зарлалаа. Өмнөд Солонгосын шүүгч Хён Сук Хи энэ жил нийт 16 тэмцээн шүүсэн дотор ДАШТ, Их Дуулга, Гран При зэрэг 2019 оны бараг бүх том тэмцээн багтаж байгаа юм. Хён Сук Хи бол 1996 оны олимпын наадмын мөнгөн медальт, алдартай бөх байсан хүн. Тийм болохоор барилдааныг маш сайн ойлгож шүүдэг. Түүний чансааны оноо 7.5 байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )