Хятадын “Alibaba” компани 570 тэрбум ам.доллароор үнэлэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

Хятадын “Alibaba Group” компанийн зах зээлийн үнэлгээ 570 тэрбум ам.долларт хүрч, Азид тэргүүлж байна.

Японы Nikkei  сонинд мэдээлснээр, Азийн бүс нутагт технологийн компаниудын хувьцааны үнийн өсөлт ирэх жилд ч үргэлжилнэ гэж шинжээчид таамаглаж байна. “Alibaba Group” компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оныхоос 60 хувиар өссөн бол “Amazon” компанийн үнэлгээ 20 хувиар нэмэгджээ. Дэлхийд чансаагаараа “Alibaba Group” долоод бичигдэж, 588 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий Facebook компанийн ард оржээ. Энэ жил “Alibaba” Хонконгийн хөрөнгийн бирж дээр хоёр дахь удаагаа хувьцаагаа гаргаж, 12.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна.

Цахим худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг “Alibaba Group” компани “Alipay” өөрийн цахим төлбөрийн системтэйгээс гадна “Alibaba”, “AliExpress”, “Tmall”, “Taobao” зэрэг интернет арилжааны охин компаниудтай. Үүнээс гадна тус групп үүлэн технологийн салбарын “Alibaba Cloud”, хиймэл оюун ухааны салбарт үйл ажиллагаа явуулдаг “AI Labs” охин компаниудтай. “Alibaba Group” компани нийт орлогынхоо 86 хувийг цахим арилжаанаас олдог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top