Хятадын “Alibaba” компани үүлэн платформ болон хиймэл оюун ухааны дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулж ирэх гурван жилд нийт 380 тэрбум юань буюу 52 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ.
Тус компанийн ерөнхий захирал У Юнминий ярьснаар, хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжил бүх нийтийн хүлээлтээс даваад байна. Хятадын технологийн салбар эрчимтэй хөгжиж, асар их нөөц боломж байна. Тиймээс “Alibaba” компани үүлэн үйлчилгээ, хиймэл оюун ухааны суурь дэд бүтцийн хөгжүүлэлтийг түргэтгэхийн тулд бүхий л хүчин чармайлтыг гаргана гэж Юнмин мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )