МАХН-аас УИХ-ын сонгуулийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Мөн ШИНЭН болон Хилийн чанд дахь монголчуудын зөвлөл, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн холбоо, "Цахим өртөө" ТББ-аас мэдээлэл хийж, сонгуулийн хуульд хэсэгчлэн хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүссэн юм. Харин энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл өгөөд байна.
Сонгуулийн хуульд хориг тавих эсэх асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд өгөх нь зүйтэй гэдэг саналыг Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн зүгээс оруулсан. Уг санал дэмжигдэн хуулийн төсөлд тусгагдсан. Нэгэнт саналаа оруулсан учраас Ерөнхийлөгч Сонгуулийн хуульд хориг тавихгүй" гэсэн тайлбар хийлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ерөнхийлөгч юм бүхэнд тээг тавигч бишэээ зөв байна. МАХНыхан үндсэн хуулийн цэцэд өгөөч дээ. Бөгс базагч нөгөөдүүлтэйгээ нийлээд л шийдэг\n
АН ялагдах эхлэлээ тавилаа. МАН-ыг сарниулах боломжоо алдлаа