Хятадад дэгдсэн УУШИГНЫ ХАТГАЛГААНЫ үүсгэгчийг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

Хятадын эрдэмтэд Хятад улсын Хэбэй мужийн Ухань хотод дэгдсэн үл мэдэгдэх төрлийн уушгины хатгалгааны үүсгэгч нь шинэ төрлийн титэм вирус болохыг тогтоожээ.

Лабораторийн шинжилгээгээр эрдэмтэд шинэ төрлийн титэм вирус илрүүлээд зогсохгүй түүний геномыг тогтоосон байна. Нуклейн шинжилгээгээр энэ төрлийн титэм вирусээр халдварласан 15 тохиолдол батлагджээ.

Үл мэдэгдэх вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаагаар өвчилсөн анхны тохиолдол Хятад улсын Ухань хотод өнгөрсөн оны сүүлээр бүртгэгдсэн билээ. Өнөөг хүртэл нийт 59 хүн энэ өвчнөөр халдварласан бөгөөд Хонконгт 38 тохиолдол, Сингапурт нэг тохиолдол бүртгэгдсэн.

Хамгийн сүүлд Хятад улсаас Өмнөд Солонгост ирсэн 36 настай нэгэн эмэгтэйд халдвар илэрсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top