#1 ЦУВРАЛ 1: ЗАСГИЙН ГАЗАР 34 ХУВИАС ТАТГАЛЗАЖ, 57 ДУГААР ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛОХ УУ!
Сүүлийн аравны онцлох сэдвүүдийн эхэнд бичигдэх “Оюутолгой”-н гэрээнд чухам ямар өөрчлөлтүүд хийгдсэнээр Монгол Улсын эрх ашигт нийцэх вэ? гэдэг асуудал чухал байна. Тиймээс Оюутолгойн гэрээтэй холбоотой онцлох асуудлуудыг цувралаар хүргэж буйгаа тодотгоё. УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол” баталж, Засгийн газарт даалгавар өгсөн билээ. Тогтоолын дагуу У.Хүрэлсүхийн удирдаж буй кабинет гэрээг сайжруулах чиглэл бүхий найман асуудлыг ирэх гуравдугаар сар гэхэд цэгцэлж оруулж ирэх ёстой юм. Тухайлбал, төслөөс хүртэх үр өгөөжийг 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-аар оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах үүргийг хүлээсэн.
Тиймээс өнөөдрийн цуврал Монголын Засгийн газрын мэдэл дэх 34 хувийн талаар тухайлан хөндөж байна. Хувь эзэмшлийн тухай ярихын тулд Оюутолгой төслийн талаарх товч “намтар” дурдах хэрэгтэй болно л доо.
#2 ТӨВ ЦЭНГЭЛДЭХИЙН ГАЗАР Э.БАТ-ҮҮЛИЙН ҮЕД ЭЗНЭЭ ОЛСОН БОЛОЛТОЙ
Зарын сайтаар зарагдаж эхэлсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын эрхийг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Газрын албатай хамтран шалгаж эхэлсэн. Улмаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы зөвлөлийн хурлаар Төв цэнгэлдэхээс тасдсан газруудын зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлыг хэлэлцэхээр болсон талаар мэдээлэл байна. Ямартай ч нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Төрийн мэдлийн газар ингэж зарагдах ёсгүй” гэж тайлбарлаж байгаа. Гэвч аль 2015 онд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн эзэмшилд байсан 14.5 га буюу 141,513 ам.метр газрыг гурав хуваачихсан байжээ.
#3 ХУУЛЬ ТӨРӨХИЙН ӨМНӨ: ГЭР БҮЛ БОЛОХОД ГЭРЭЭ БАЙГУУЛДАГ БОЛНО
Монгол Улсын хэмжээнд нийт гэр бүлийн 20 хувь нь гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн баримт бий. Тухайлбал, 2017 онд 20470 хос гэрлэлтээ бүртгүүлж, 3945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. Гэрлэлт цуцлалтыг гэр бүл байсан хугацаагаар нь авч үзэхэд гэрлэлтээ цуцлуулсан нийт хосын 58.6 хувь нь 10-аас дээш жил, 21.2 хувь нь 7-9 жил, 13.6 хувь нь 4-6 жил, 6.3 хувь нь 1-3 жил, 0.3 хувь нь нэг хүртэл жил хамт амьдарсан байна. Гэрлэлт цуцлалтын шалтгаанд хөдөлмөр эрхлэлт, санхүүтэй холбоотой шалтгаанаас гадна үзэл бодлын зөрчил, үл ойлголцол, хардалт зэрэг гэр бүлийн гишүүдийн хэвийн бус харилцаанаас үүдэлтэй шалтгаан орж байгаа нь иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн харилцааны нарийн төвөгтэй асуудлыг шийдэхэд төрийн оновчтой зохицуулалтыг хийж, үйлчилгээг гэр бүлд хүргэх шаардлагатайг харуулж байна.
Тиймээс сүүлийн жилүүдэд хийгдсэн хууль эрх зүйн шинэчлэл, гэр бүл, нийгмийн амьдралд гарсан өөрчлөлт, хандлагад нийцүүлэн гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа дээр дурдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг Засгийн газраас шинэчлэн боловсруулжээ.
#4 ОХУ-ЫН ХАМГИЙН ТУУШТАЙ ЕРӨНХИЙ САЙД Д.МЕДВЕДЕВИЙН КАРЬЕР
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн тэргүүлж асан Засгийн газар өчигдөр /2020.01.15/ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.
Д.Медведев ОХУ-ын шинэ түүхэнд Засгийн газрыг хамгийн удаан хугацаанд тэргүүлсэн Ерөнхий сайд юм. Тэр нийт долоон жил, найман сарын хугацаанд Засгийн газрыг тэргүүлсэн байна (2012 оны тавдугаар сарын 8-нд Засгийн газрын тэргүүнд томилогдсоноос хойш хоёр мянга 808 өдөр). Д.Медведевийн одоогийн танхим 2018 оны тавдугаар сарын 18-нд 10 орлогч дарга, нэг шадар сайд, 22 сайдын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр болсон явдлын дараа Засгийн газрын гишүүдэд шинэ танхим бүрэлдэх хүртэл үүргээ гүйцэтгэж байхыг даалгасан билээ.
#5 ХАМГИЙН БАЯН, ХАМГИЙН САХИЛГАГҮЙ ЗАГВАР ӨМСӨГЧ КЕЙТ МОСС
Загварын ертөнцийн хамгийн нөлөөтэй эрхмүүдийн нэг, сахилгагүй од, халуухан бүсгүй Кейт Мосс өнөөдөр 45 нас хүрч байна. Кейт Мосс аавгүй өссөн. Ээж Линда Мосс нь охидоо тэжээх гэж кафед үйлчлэгчээр ажилладаг байв. Лондоны ойролцоох жижигхэн хотод хүүхдүүдийн амьдрал нэгэн хэвийн, адал явдалгүй уйтгартай өнгөрч, охид ирээдүйгээ үйлчлэгч, худалдагчаар л төсөөлж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )